Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амралтын өдрүүдэд цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өглөө, оройд агаар сэлгэлт тогтмол хийх нь гэрт угаарын хий хуримтлагдахаас сэргийлнэ Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Маргааш зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллана Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ Өнөөдрийн байдлаар 144.871 иргэнийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна “Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн Өнөөдөр “Сайн дурын идэвхтнүүдэд талархал илэрхийлэх өдөр” Энэ сарын 2-10-ныг дуустал ууланд гарахгүй байхыг анхааруулж байна
Өглөө, оройд агаар сэлгэлт тогтмол хийх нь гэрт угаарын хий хуримтлагдахаас сэргийлнэ

Угаарын хийн хордлогод өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Эрсдэлээс сэргийлье-2” аяны хүрээнд “Галлахдаа анхааръя” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж байна. 

Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2207 айл өрхийн түлшний хэрэглээ, галын болон пийшин, зуухны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, 4537 иргэнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна.

Галлахдаа зуух, пийшингийн бүрэн бүтэн байдалд анхаарч, өглөө, оройд агаар сэлгэлт тогтмол хийх нь гэрт тань угаарын хий хуримтлагдахаас сэргийлнэ.

Мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан