Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ аялж яваа зургаа фэйсбүүк хуудсандаа оруулснаар орон байрны хулгайд өртжээ

Фэйсбүүк зургаас нь харж тухайн айлыг эзэнгүй гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлж, сэрэмжлүүлэв. 

2024 он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэргийн шинжтэй 989 гомдол мэдээлэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Аялал зугаалгаар явж, гэрээсээ хол байгаа тухайгаа цахим орчинд нийтэлж, өөрийн болон гэр бүлийнхээ зургийг тавьдаг. Энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна.

Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрт хулгай оржээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан нь гэмт хэрэгтний олз болсон байна. Улмаар эзэнгүй айлаас хулгай хийх санаа төржээ. 

Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол гэр бүлээрээ болон өөр бусадтай аялж яваа зургаа гэртээ ирснийхээ дараа цахим орчинд нийтлэхийг зөвлөж байна.

Түүнчлэн олон хоногоор амралт зугаалгаар явах гэж байгаа бол хаалга, цонхондоо найдвартай цоож, бэхэлгээ хийх нь зүйтэй" гэж сэрэмжлүүллээ. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан