Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Парис 2024" Зуны олимпын XXXIII наадам ёслол төгөлдөр эхэллээ

Дэлхийн 206 орны 10 500 тамирчин хүчээ сорих "Парис 2024" Олимпын наадмын албан ёсны нээлт боллоо. Энэ удаагийн олимпын наадмын нээлт нь цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур мяралзах Сена мөрөнд болсон нь онцлог байв.

"Парис 2024" Олимпын наадмын нээлтэд нийт 2 мянга гаруй уран бүтээлчид оролцож, урлагийн үзүүлбэрүүд тамирчдын жагсаалтай зэрэгцэн явагдаж байлаа.
Олимпод оролцогч тамирчид өөр өөрийн орны туг далбаагаа намируулан завиар аялан, үзэгчидтэй мэндчилж байв. Тэдгээрийн дунд Монголын баг тамирчид маань уухайлан, Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө төрийн далбаагаа намируулсаар оролцлоо. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин өрсөлдөнө.

МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙГАА БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Сонирхуулахад, Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимподоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна. О.Есүгэний хувьд боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдож, Монгол Улсын хоёр дахь эмэгтэй туг баригч юм.

Тус нээлтийн ёслолд баг тамирчдаа дэмжихээр дэлхийн 90 гаруй орны төр засгийн тэргүүн, хүндэт зочид цугласаны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар уригдсан билээ.

Нийтэлсэн: Парис 2024

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан