Нийтийн тээврийн бодлогын газраас өчигдөр ”Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ гэж мэдээлсэн.
Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилготой тус үйлчилгээ нэг өдрөөр хойшилж, маргааш буюу 2024 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс явж эхлэх болсон байна.
Тодруулбал, нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явах юм.
Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлж байна.