Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын алба болон түүний харьяа олон улсын байгууллагуудын Олон улсын хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.

 Хурлыг ОБЕГ-ын  дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра нар удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг сонсож, Хүмүүнлэгийн тусламжийн багийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр төрийн захиргааны байгууллага, яам, агентлаг зэрэг мэргэжлийн байгууллагыг оролцууулсан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан