Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

-Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуул.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай. 

-Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байхыг хичээ. 

-Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлээрэй. 

-Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг бай. 

-Эцэг, эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)-ийг зөвлөж байна. 

-Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөхийг эрхэмлэ. 

-Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)-ыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан