Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуанжоугоос Варшав хүртэлх чингэлэгийн буухиа монголоор аялна

БНХАУ-ын Гуанжоу хотын Гуанжоу олон улсын төмөр замын боомт өртөөнөөс Гуанжоу-Эрээн-Замын-Үүд-Сүхбаатар-Наушки-Варшав чиглэлийн чингэлгийн буухиа галт тэргийг үдэн гаргах ёслолын ажиллагааг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Ёслолд Монгол, Хятад, Орос гурван улсын төмөр замын байгууллагуудын төлөөлөл, Хятадын талын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгчид оролцов.

Энэхүү галт тэрэг нь Хятад-Европ чингэлгийн галт тэрэгний хамтын ажиллагааны асуудлаарх долоон орны хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар тохирсны дагуу Монгол Улсын нутгаар дайран өнгөрч буй бүх замналын туршид хатуу цагийн хуваариар аялах анхны галт тэрэг бөгөөд цаашид долоо хоног бүрийн Лхагва гаригт Гуанжоу хотоос хөдлөх юм.

Анхны галт тэрэг маргааш 09:20 цагт Замын-Үүд өртөөнд орж ирэх ба Монгол Улсын нутгаар 57 цаг 49 минут аялахаар төлөвлөж байна. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтэс байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд уг галт тэргийг Чингэлэг тээврийн хэлтсийн нэрэмжит галт тэрэг болгон Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх юм.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан