Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭМҮТ:Аюулгүйн алхам

Цас, бороотой үед автомашин жолоодохдоо техникийн бүрэн байдалд анхаарал тавьж, замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж яваарай. Жолоо барьж буй хүмүүс дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.‼

✅Шил арчигч болон шил арчигчийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол сольж байгаарай. Бороо, цастай үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог ба шил арчигч чухал үүрэгтэй байдаг.

✅Огцом тормослох, огцом жолооны хүрдээ мушгих болон огцом хааз өгч болохгүй. Учир нь халтиргаа гулгаатай үед эдгээр үйлдэл нь таныг эрсдэлд оруулдаг.

✅Халтиргаа гулгаа ихтэй замд аль болох хүнд араагаар явах нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тустай.

✅Өгсүүр замд автомашины хурдыг нэгэн жигд барих нь чухал. Хүч алдуулсан тохиолдолд автомашин хий эргэж гулгах аюулд хүргэдэг.

✅Эргэлт болон тойрог хөдөлгөөн хийхдээ хурдаа хасаарай. Ингэснээр эгнээнээсээ халихгүй байх нөхцөл бүрдэнэ.

✅Гулгаатай замаар уруудахдаа тормосыг аль болох бага багаар гишгэж зууруулах байдлаар буух шаардлагатай бөгөөд энэ үед хурдны хайрцагны арааг аль болох хүнд араанд шилжүүлэх шаардлагатай.

✅Тээврийн хэрэгсэл халтирч гулгасан тохиолдолд гулгасан талруу жолооны хүрдийг эргүүлж автомашины тэнцвэрийг олох шаардлагатай.

✅Тээврийн хэрэгслийн хоорондын зайг барьж явах нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

✅Дугуйн даралтыг норм стандартын дагуу хийлсэн байх, хэт сул эсвэл хэт чанга байж болохгүй.

✅Автомашины хүндийн жинг тэнцүү хувиарлах, тэнцүү хувиарлаагүй тохиолдолд бөгсөө хаях, хүрд булаах зэрэг асуудлууд үүсдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан