Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨГӨӨ: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 

🤰Төрөлт дөхөж буйг илтгэх шинж тэмдгүүд:

Төрөлтийн үргэлжлэх хугацаа анхан төрөгчид 10-18 цаг, давтан төрөгчид 7-10 цаг үргэлжилнэ.

👉Хэвлий, нуруу хэсгээр сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт тасралтгүй өвдөх

👉Умай агших, базлах (хүч болон давтамж нь харилцан адилгүй, гэнэт эхэлж, гэнэт зогсоно)

👉Ус гарах, ус бага багаар гарах, гэнэт ихээрээ цүлхийтэл гарах

👉Цусархаг ялгадас эсвэл салиа гарах. Төрөх хугацаа дөхөх үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч магадгүй. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж халдвар орохоос сэргийлж байсан зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байгааг илтгэнэ.

👉Гэдэс өвдөх, базлах

👉Сэтгэл зүй тогтворгүй болох (айдас түгшүүрт автах, гэнэт баярлах, төсөөлөлдөө гүн автах гэх мэт)

👉Нойр хулжих

Удахгүй хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа ээж танд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай амаржихаар товлосон эмнэлэгтээ хандаарай. Хань ижил нөхөр, найз залуу, ойр дотны гэр бүл хамаатан садан, найз нөхөд та бүхэн дэмжиж, туслаарай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан