Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Ананд 3х3 сагсан бөмбөгөөс түр завсарлага авав

А.Ананд 3х3 сагсан бөмбөгөөс түр завсарлага авав

Өнгөрсөн долоо хоногт Парисын олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн болж, Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин энэ долоо хоногоос 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын тэмцээн уралдаан үргэлжилнэ.

Ирэх Бямба гаригт Хятадын Хүбэй мужийн Зижиан хотод Эдмонтон Мастерсын эрх олгох "Challenger" тэмцээн болно. Тус тэмцээнд Монголоос Улаанбаатар ММС Энержи, Сансар болон Завхан "Sainscore" багууд оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Улаанбаатар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Стив Сер, Ц.Отгонжаргал нар багтсан бол Сансарын бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, О.Энхбаатар, Н.Мөнхчөдөр болон А.Анандыг орлож М.Өлзий-Орших оролцохоор болжээ. Тэгвэл Завхан "Sainscore" баг Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Ганбаатар, Н.Батбаяр гэсэн үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Олимпийн эрх тэмцээний үеэр олны хэл амны бай болж, шүүмжлэлд өртсөн А.Анандын хувьд нэг хэсэгтээ 3х3 сагсан бөмбөгөөс завсарлага авч байгаа бололтой. Ирэх тэмцээнээс гадна зургадугаар сард Малайзад болох тэмцээнд Сансар баг дээрх бүрэлдэхүүнээрээ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан