Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний бүртгэл эхэллээ.

“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус та бүхнийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 

Хөтөлбөрийн давуу тал:

  • Цагийн уян хатан нөхцөл
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх
  • Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
  • Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх

Бүртгүүлэх холбоос:

https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95554528, 80933993 утсаас лавлах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан