Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Ананд Монголчуудаасаа уучлалт хүслээ

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Ананд монголчуудаасаа уучлалт хүслээ. Тэрээр  "Юуны түрүүнд нийт монголчуудаасаа уучлалт хүсье. Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" хэмээжээ. 

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч, олимпын эрх авах сүүлийн боломжоо алдсан билээ. Хэрвээ А.Ананд спортын бус үйлдэл гаргалгүй, сүүлийн хоёр тоглолтод оролцсон бол Монгол Улс олимпын эрх авах боломжтой байсан хэмээн үзэж буй юм.

1 Сэтгэгдэл
хотын гудамжинд ч жолооч нар ийм үйлдэл гаргадаг
Хамгийн их уншсан