Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ

Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Тэгвэл энэ босгыг даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцохоор болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн боловсрол шинжлэх ухааны газар хэл бичгийн босго даваагүй сурагчид олон байгаа учир массын чанарыг сайжруулах хүрээнд багш нарт хариуцлага тооцох мэдэгдэл гаргасан.

Энэ асуудал багшийн эрх, үүрэг төдийгүй хууль зөрчиж байгааг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэв. Улмаар холбогдох газруудад хүсэлт өгч, шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Тус шалгалтын үндсэн зорилгын хүрээнд эх хэлний үндэсний зөвлөлөөс монгол хэл бичгийн шалгалтын даалгавар, зөвлөмж мэдээллийг боловсруулж гаргасан байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг тестээр авдаг бол хэл бичгийн шалгалтыг бичих, унших, сонсох чадварын хүрээнд бүтээлч хэлбэрээр авдаг байна. Хэл бичгийн шалгалтыг 100 хувь гар аргаар шалгаж, оноожуулдаг. Нийт 50 онооны А, Б хувилбарын даалгавруудтай. БҮТ авсан бүх шалгалтын хүрээнд дүн шинжилгээг хийдэг аж.

Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн маш сайжирч байгааг БҮТ-өөс онцолсон.

Багш нарын зүгээс хариуцлагын шийдвэрийг хүчингүй болгох, ийм асуудал үүсгэхгүй байхыг ажиллаж буй боловсролын байгууллага, багш нарын холбоонд илэрхийлжээ. Хэрэв энэ шийдвэрийг цуцлахгүй бол багшаар ажиллах боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд гарахгүй гэдгийг ч цахим хуудастаа бичсэн байна.

4 Сэтгэгдэл
uyi
uyi
уйгаржин гэдэг юмаар хүүхдүүд маш их унаж байгаа гэнэлээ уйгаржинг хүүхдийн хүслээр болгож болдоггүй юм байх да өнөөдөр уйгаржингаар албан бичиг хөтлөж уйгаржингийн компьютер гэж байна уу уйгаржингаар гадаадад албан бичиг явууллаа гээд бусад улс ойлгохуу эргэж хармаар юм шиг санагдахын
уйгаржин гэдэг юмаар хүүхдүүд маш их унаж байгаа гэнэлээ уйгаржинг хүүхдийн хүслээр болгож болдоггүй юм байх да өнөөдөр уйгаржингаар албан бичиг хөтлөж уйгаржингийн компьютер гэж байна уу уйгаржингаар гадаадад албан бичиг явууллаа гээд бусад улс ойлгохуу эргэж хармаар юм шиг санагдахын
Хамгийн их уншсан