Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа салбарынхантай уулзжээ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨК, “Харилцаа, холбооны, зохицуулах хороо”, “Радио телевизийн сүлжээ” ТӨҮГ, “Монголын цахилгаан холбоо” ХХК зэрэг тус салбарын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.  Хамгийн түрүүнд Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг “Үндэсний Дата төв”-д очжээ. Тус төв Засгийн газрын мэдээллийн нэгдсэн урсгал, төрийн цахим ой, санамж бий болгох, цахим засаглалын техник технологийн аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд улсын хэмжээнд “Үндэсний Дата” төв дангаараа ажиллах нь хангалтгүй гэж МТШХХ-ын дарга  Ц.Жадамбаа онцоллоо.
Тэрээр салбарынхаа техник, технологийн салбар болон ажилтан албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, ярилцах үеэр телевиз, сувгуудын замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл болон хууль зөрчиж буй контентийн асуудлыг ч хөндсөн гэнэ.     Түүнчлэн 2014 онд телевизүүдийг тоон системд шилжүүлэх зорилтын бэлтгэл ажлыг хангаж буй “Радио телевизийн сүлжээ” ТӨҮГ-т зочлон сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж  буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцсан байна. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа салбарын боловсон хүчнийг чадавхжуулан хүний нөөцийн бодлогыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буйг харьяа байгууллагуудын удирдлагууд анхааралдаа авч, ажиллахыг сануулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан