МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АНХДУГААР ИХ ХУРАЛ хуралдсаны 32 жилийн ойд зориулан МоАХ-ны анхны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, МоАХ-ны анхны хамгаалалтын албаны дарга, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.ХАДБААТАРЫН “ТҮҮЧЭЭ ЦАГ 3” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 2022.02.18-ны өдрөөс 02-р сарын 21-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
1990 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурал хуралдаж Монголын ард түмэнд хандаж уриалга гарган БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын Төв хороонд өргөн барих бичиг гаргасны зэрэгцээ Монголын Ардчилсан нам /МоАН/ байгуулснаа зарлаж олон намын тогтолцооны эхлэлийг тавьсан юм.
Түүхэн ач холбогдолтой энэ өдөр үндэснийхээ тусгаар тогтнол, хараат бус байдлыг сэргээн үе үеийн түүхийг уран бүтээлүүдээрээ тодотгосон Монголын Ардчилсан Холбооны гишүүдээ дэмжиж алдаршуулах, залуу үед ойлгуулан таниулах зорилгоор ийнхүү дэлгэгдсэн тус үзэсгэлэн Ардчиллын ордонд энэ сарын 18, 19, 20, 21-ний 11:00-18:00 цагт та бүхний хүртээл болох учир хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛ УЛСЫН БААТАР-МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО