Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна 22-ын товчоо чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна "Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024" болно Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна Алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилгоор сургалт, дадлагад оролцлоо Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа "Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахсан зөрчил гаргалаа Пакистанд 187 иргэн амь үрэгдэж, 2293 барилга байгууламж сүйджээ
Хятадын цагаан сараар банш зооглох нь эд баялаг арвижихыг бэлгэддэг

Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол яах аргагүй хятадууд билээ. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг Хятадын ард түмэн цагаан сараараа нэг амсхийж, ажил хийхээр хол явсан нэг нь гэртээ эргэж ирэн, гэр бүлээрээ цугларан баярладаг юм. Гэхдээ хагас сар үргэлжилдэг Хятадын цагаан сар бол зөвхөн алжаалаа тайлж амрах боломж биш, харин олон зуун жилийн уламжлал ёсоо дагаж, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах их ёс, бэлгэдлийн баяр юм.
Хятадын цагаан сар зөвхөн эх газарт бус хан үндэстэн олноор оршин суудаг Сингапур, Индонези, Лаос, Малайз, Филлипин, Тайландад ч нэг өдөр болдог.
Хятадууд мөнгөө хадгалдгаараа алдартай ард түмэн. Харин тэд цагаан сардаа  хадгалсан мөнгөнөөсөө гар татахгүй зарцуулдаг. Гэр орноо чимэглэх, элбэг дэлбэг хоол хүнс бэлтгэх, шинэ хувцас авах гээд Цагаан сарын өмнө нэлээдгүй мөнгийг тэд эргэлтэнд оруулдаг юм.
Цагаан сарын өмнөх  өдрүүдэд гэр орноо цэвэрлэх нь манайхтай адил бөгөөд энэ үйлээ тэд өнгөрсөн жилийн муу муухай зүйлийг арилгаж, шинээр сайн сайхныг урин дуудаж, хүлээн авахад бэлэн болгох учиртай хэмээдэг. Түүнчлэн цагаан сарын эхний өдөр гэрийнхээ ойр орчимд хогийн сав, шүүр зэргийг байлгахыг ч цээрлэдэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэтэй үгсийг бичсэн байдаг юм.

Манайхаар бол битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Жилийн турш хол байсан ах дүү, үр хүүхэд нь эргэж төрсөн гэртээ цугларан цагаан сарын өмнөх орой ширээ тойрон сууж, баярын идээ зоогоо барих нь их утга учиртай байдаг аж. Энэ өдрийн зоогонд гахай, нугас, тахиа, загасны махаар амттай хоол бэлтгэж, хажуугаар нь амттанаар ширээгээ дүүргэдэг. Хооллосныхоо дараа хашаандаа салют буудуулж, ойролцоохь сүм хийдэд очиж мөргөдөг байна. Мөн гэртээ бурхан шүтээндээ зориулж идээ ундаа ч өргөдөг ёстой.
Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Түүнчлэн шинийн нэгэнд хутга харшилдуулахыг цээрлэдэг учир бүх хоол хүнсээ урьдчилан бэлтгэдэг.

Харин шинийн хоёрны өдөр айлын бэр болоод явсан охидууд төрсөн гэртээ очдог ёстой. Мөн өвөг дээдэс, бурхан шүтээндээ өргөл өргөдөг. Хятадууд бүх нохой  шинийн хоёрны өдөр төрсөн гэж үздэг учир энэ өдөр нохой хооллодог. Түүнчлэн энэ өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого их олох сайн гэж үздэг.
Хятадууд шинийн тавны өглөө урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн иддэг. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир банш зооглодог юм. Банш нь хэлбэрээрээ ч, энэ үгийг бичдэг ханз ч нь эд баялгийг бэлгэддэг учраас ийм ёс гарчээ.

Хятадын бэлэг өгөх заншилд гэр бүл болсон хүмүүс ойр дотныхоо хүүхдүүд болон хүнтэй суугаагүй хүмүүст дугтуйтай мөнгө өгдөг. Дугтуй нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг.  Харин дугтуй доторх мөнгөний хэмжээ нь хятадуудын бэлгэшээлд наймын тоотой байдаг бөгөөд найман доллар байх нь элбэг. Зөвхөн гэр бүлийн хүрээнд бэлэг өгдөггүй, албан газар, компаниуд ч ажилтнууддаа мөнгө бэлэглэх нь түгээмэл. Харин мөнгө нь сондгой тоотой байх ёстой. Айлууд мөнгөнөөс гадна зочилж ирсэн хүмүүстээ жимс, бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттан бэлэглэх нь түгээмэл.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан