Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бакей: Хүндэтгэх шалтгаанаа өргөдөлдөө тодорхой бичээгүй


УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хүсэлтээр парламентын гишүүнээсээ татгалзахаар өргөдлөө өгсөн нь шуугиан тариад байгаа. Түүний асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэх юм. Тиймээс тус байнгын хорооны дарга А.Бакейгаас энэ талаар тодрууллаа.

-Танай байнгын хороо Р.Амаржаргал гишүүний өр­гөдлийг хэзээ хэлэлцэх вэ?
-Эрхэм гишүүн хуульд заасан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байна. Хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хо­роогоор хэлэлцэнэ. Өргө­дөл өгснөөс хойш төд хоногийн хугацаанд хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт зохицуулалт байдаггүй. Тиймээс ирэх оны төсвийн төслийг баталсны дараа хэлэлцэх байх гэж бодож байна.

-Ирэх оны төсвийг мар­гаа­шийн чуулганы нэгд­сэн хуралдаанаар хэлэл­цэж, ба­тална. Тэгэ­хээр ирэх баа­сан гарагт хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг хэлэлцэх байх.

-Р.Амаржаргал гишүүн  өргөдөлдөө 6.6.3-т заас­наар гэж үндэслэлээ тайл­барласан байсан. Энэ нь чухам  ямар заалт вэ?
-Хүндэтгэн үзэх шалт­гаа­наар гэсэн заалт. Ямар шалт­гаанаар гишүүний­хээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрөө тайл­барлах байх.
 
-УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргээс Р.Амар­жаргал гишүүн сонгогдсон.  Түүнийг хүсэлтийг хүлээж ав­бал тухайн тойрогт нө­хөн сонгууль явагдах уу?
-УИХ-ын гишүүний өр­гөд­лийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхи өргөдлийг нь дэмжвэл 14 хоногийн дараа нөхөн сонгуулийн тухай яригдана.

-АН гишүүдтэйгээ ха­риуц­лага тооцохгүй бай­на гэж тэрээр удаа дараа хэлж байсан. Тэгэхээр хариуц­лага нэхэж уг өргөдлийг гар­гасан байх. Тойргоос сон­гогдсон хүн олон мян­ган сонгогчоо хөсөр хаяж, ийм шийдвэр гаргах нь хүндэтгэх шалтгаанд тоо­цогдох үндэслэл мөн үү?
-Хүндэтгэх шалтгаан гэд­гээ хэрхэн тайлбарлахыг хэлж мэдэхгүй байна. Тэрээр энэ тухай өргөдөлдөө то­дорхой бичээгүй, хуулийн заалтыг л бичсэн байсан. Тойргоос сонгогдсон ги­шүү­дийн цаана маш олон сонгогчийн хүндэтгэл байгаа. Хэдийгээр улс төрийн үүднээс дээрх шийдвэрийг гаргаж буй ч сонгогчдын саналыг бас харгалзаж үзэх  байх. Нөгөөтэйгүүр намын хамт олны хүрээнд ч яригдах асуудал юм.

-УИХ-ын гишүүнээсээ энэ мэт татгалзаж байсан тохиолдол өмнө нь гарч байсан уу?
-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм билээ. Ц.Ша­рав­дорж УИХ-ын ги­шүүнээсээ татгалзах хүсэлт тавихад гишүүд дэмжээгүй юм билээ. Тиймээс эц­сийн шийдвэр УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаас гаргана.

0 Сэтгэгдэл
Жүжиг тавьж ард түмнийг маллахаа болиоч. Яг цагаа тулахаар их хурлын гишүүнээсээ гарахгүй шүү дээ. АНеийнхан чаддаг юм бол Амаржаргалаа хасаад МАН-д найр тавьж Цогзолмааг их хурлын гишүүн болгооч. Чадахгүй шүү дээ зүгээр л жүжиг
Хамгийн их уншсан