Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр нь багын л дүрсгүй

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд бизнесийн салбарт цахиур хагалан хөлжсөн ч маш нууцлаг амьдарсаар ирсэн Монголын Алт буюу “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширын гэр бүл өнөөдөр том хүү Н.Номтойбаярын "ачаар" дэлгээтэй ном шиг ил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн дараа орохуйц татвар улсад төлдөг тэдний вант улсыг Н.Номтойбаяр л хараар будах вий гэх хүмүүс ч байна. Эрхэм гишүүн Н.Номтойбаярын ээж Хулан хатагтайг зарим нэг нь бөөгийн онгодтой гэх нь бий. Санасаныг бодвол эгэл даруухан энэ хатагтайг буриад язгуур гаралтай бүсгүй гэдэг. Багаасаа амьдралын хатуу хөтүүг туулж бизнесийн талбарт эр нөхөртэйгээ эн зэрэгцэн ханцуй шамалж, ханийнхаа найдвартай түшиг тулгуур болж ирснийг хүрээнийхэн нь ярьцгаадаг. Амьтны амь таслахыг тэвчдэггүй эрхэмсэг хатагтай нөхрийгөө мал аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ гэхэд анх удаа ам муруйсан гэдэг. Гэсэн ч бүхий л салбарт хүч үзсэн эдний ноён Нямтайшир өөрийнхөөрөө зүтгэсэн нь онож өдгөө яах ийхийн завдалгүй л 7000 малтай болсон.

Эднийх гурван хүүхэдтэйгээс Том хүү Н.Номтойбаяр нь багаасаа л дүрсгүй, эцэг эхийнхээ чихийг халууцуулсан нэгэн байсан. Эрх танхи хангалуун өссөн энэ эрхэм өдгөө улстөрч болж зөөлөн сэнтийд заларсан ч түүний "дүрсгүйтэлтэй" холбоотой хэл ам тасрахгүй эхийнхээ сэтгэлийг зовоосоор байна. Хүн зодсон, хүүхэн шуухан, хулгайн ан гээд л чимээгүй байсан гэр бүлээ "од" болгосоор. Хувийн “МИ-8” нисдэг тэргээрээ компаний ажлаа хэд хоногийн зайтай эргэж, тойрч шалгадаг гэх эрхэм түшээгийн ан хийсэн гэрэл зургууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багагүй цацагдсан ч түүний тухай хэргүүд дараагдаад өнгөрч байна гэх хардлагын үгийг зарим нэгэн нь чулуудна.

Америк, Германд  бизнес, улс төрийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн эрхэм түшээ гар султай нэгэн. Ямар сайндаа л Сэлэнгээс төрсөн шинэ арсланг харж сэтгэл нь хөдөлсөндөө УИХ-ын гишүүдийн суудлыг бэлэгдэл болгож, 76 сая төгрөгийг цул мөнгөн морин хуурын хамт бэлэглэж нүнжгээ харуулж байхав. Түүнээс гадна Тусгаар тогтнолын ордонг бүтээн босгоход хувиасаа нэг тэрбум төгрөг хандивласан гээд тоочвол барагдахгүй жагсаалт гарна. Түүний бие хамгаалагч байсан эрийн хийсэн мэдэгдлээр бол хандиваас илүүтэй авлигатай холбоотой олон баримт дэлгэсэн ч хууль хяналтынхан нүдэн балай чих нь дүлий гэгчээр л байна.

1 Сэтгэгдэл
nyamtaishir gya chi argaguichadaltai uxaantai shildeg xun yuma mundag xarin uls torchid gdg xooson gartnuudaas umchuu xamgaalax xeregtei.
nymtaishir avgai boo baihaar yadag yum mongol ulsd mongoliin ard tumend ***** hiihuu an eh oron uul us hard hudaldsan nymtaishir ehner nomtaibayr eh ornii uul usnii haraaal munh
Хамгийн их уншсан