БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуогийн манай улсад хийх албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалыг тохиолдуулан Хятадын Олон улсын радио УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын Парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэгтэй ярилцжээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг ноён У Бангуогийн энэ удаагийн айлчлал Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүнийг цаашид хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх талаар ярьсан байна.
Ярилцлага өнөөдөр 20.00 цагаас FM 105 радиогоор цацагдах бөгөөд Хятадын Олон улсын радиогийн цахим хуудсанд мөн нийтлэгдэх юм.