Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Хятад, Монголын барааны эргэлт 860 сая ам.доллар
Энэ оны эхний улиралд Хятад, Монголын бараа эргэлтийн хэмжээ 860 сая ам.долларт хүрсэн тухай Хөх хотын гаалийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын арилжаанд хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэж байгаа бол төрийн компаниудынх илэрхий буурсан гэнэ.
Эрүүл мэнд
“Боко Харам” 100 гаруй хүүхэд барьцаалжээ
Нигерид лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид Борно мужийн Чибоко суурингийн сургуулийн охидын дотуур байр руу дайрч 100 гаруй хүүхдийг барьцаалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цөөн тооны охид азаар нуугдаж эсэн мэнд мултарч гэртээ ирээд бүгдийг ярьжээ. Гэрч нарын мэдүүлснээр жилийн эцсийн шалгалт өгч байсан сургуулийг цэргийнхэн хамгаалсан ч зэвсэгт дайчид тэднийг ядах юмгүй дарсан аж.
Эрүүл мэнд
Лонх дарснаас болж огцров
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Барри О’Фаррелл авлигын эсрэг мөрдөн байцаалтын явцад бэлгэнд авсан дарсныхаа талаар дурдаагүй байсны төлөө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон байна. Мөрдөн байцаагчид Барри О’Фарреллийн 2011 онд бичсэн зурвасыг олж авсан тухай сонсоод огцрохоор шийдсэн гэнэ.
Эрүүл мэнд
Өнгөрсөн шөнө сар хиртэв
“NASA”-гийн сар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, ”Африк, АНУ, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэг, Иран, Ливан, Энэтхэгт амьдардаг хүмүүс сарны бүтэн хиртэлтийг харах боломжтой байжээ. Энэ тохиолдол урд шөнө болж өнгөрсөн бөгөөд сарны хиртэлтэй холбоотой дэлхийн даралт өөрчлөгдөж зарим хэсэгт цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсчээ.
Эрүүл мэнд
Өмнөд Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ
Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнууд эд мөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн тухай мэдээ ихэд дуулиан тарьж байна. Үндэсний тагнуулын албаны гурван нууц ажилтныг Хятадын хил давсан тухай мэдүүлгийг хуурамчаар үйлдэх зэргээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгаа юм.
Эрүүл мэнд
Сингапурын жишээг дагана
Казахстаны Авлигатай тэмцэх газар Сингапурын жишээгээр Авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах санал гарган батлуулахаар ажиллаж байгаа аж. Эл өөрчлөлтийг баталбал Казахстанд авлигын үйлдлийн талаар мэдэж байсан ч хууль сахиулах байгууллагуудад мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцох аж.
Эрүүл мэнд
Хятадад шатдаг хий нийлүүлж магадгүй
ОХУ-ын шадар сайд А.Дворкович ойрын хугацаанд Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Оросууд Хятад руу шатдаг хий экспортлох гэрээг 10 жилийн турш хийж байгаа юм. Нийлүүлэх үнийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байснаас ийм олон жил болжээ. Оросууд Европт зардагтай адил эсвэл ойролцоо үнээр шатдаг хийгээ зарахыг хүсч байгаа.
Эрүүл мэнд
Азийн агаарын бохирдол цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг
АНУ ба Хятадын эрдэмтэд хамтарсан судалгаа явуулаад Азийн орнуудын агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст цаг агаарыг өөрчлөхөд нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийжээ. Судалгаанас үзвэл Азийн агаар мандалд байгаа хортой бодисын нөлөөгөөр Номхон далайд хүчтэй шуурга их хэмжээгээр үүсдэг.
Эрүүл мэнд
Британийн урин хавар
Нарлаг зун айсуйг илтгэх урин хавар Европт аль хэдийнэ эхэлжээ. Ногоон зүлэг модод, өнгө өнгийн цэцэгс, хаа сайгүй налайх тайван хүмүүс гээд хаврын өнгө төрх зүй зохисоороо бүрэлдэж. 16 хэм хүртэл халж буй энэ өдрүүдэд Лондонгийн цэцэрлэг хүрээлэнгүүд гэр бүл, найз нөхдөөрөө амрах гэсэн хүмүүсээр дүүрэн байна.
Эрүүл мэнд
Пулитцерийн шагналыг “Washington Post”, “Guardian” хувааж хүртлээ
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналыг “The Washington Post”, “Guardian” сонинууд хуваан хүртжээ. Энэ хоёр сонин Эдвард Сноудений мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг хэрхэн тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг дэлхий нийтэд илчилсэн юм.
Эрүүл мэнд
Хүнд өдөр
Дийлэнх хүн даваа гарагийг хамгийн хүнд өдөр гэдэг. Амралт дуусаад ажлын эхний өдөр болохоор тэр гэнэ. Гэтэл үнэн хэрэг дээр долоо хоногийн хамгийн хүнд өдөр нь мягмар гараг. Амарсан өдрийн эрч хүч даваа гарагт байдаг бол мягмарт хүссэн хүсээгүй ахиад хэд хоног зүтгэхээс өөр аргагүй боллоо гэдэгтэй эвлэрч их бага хэмжээгээр сэтгэл гутралд ордог. Дэлхийн улс төр ба эдийн засаг ч үүнтэй яг адил.
Эрүүл мэнд
Хятадын консорциум Перуд зэсийн орд газар худалдаж авлаа
Англи-Швейцарийн хамтарсан “Glencore Xstrata” корпораци нь Перу дахь “Лас Бамбас” орд газрыг Хятадын төрийн мэдлийн “China Minmetals Corp”-ийн салбар болох “MMG Ltd” консорциумд зургаан тэрбум ам.доллараар худалдахаар болсон тухай “Ройтер” агентлаг мэдээллээ. Хятадын Монополийн эсрэг албад болон “MMG Ltd” компанийн хувьцаа эзэмшигчид санал өгсний дараагаар гэрээг эцсийн байдлаар баталгаажуулна.
Эрүүл мэнд
Орос баллистик пуужингаа шалгав
Украйны асуудлаас болж Орос ба Өрнөдийн харилцаа тун таагүй болоод байгаа. Ийм үед хоёр тал шууд бие биедээ заналхийлэхгүй ч янз бүрийн хээрийн сургууль энд тэнд хийх болсон. Ойрын хугацаанд ахин хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдсан. Ийм нөхцөлд Орос тив алгасан нисэгч РС-24 “Ярс” баллистик пуужингаа туршин үзсэнд гайхах зүйлгүй.
Эрүүл мэнд
Еврейчүүдийн төвд буудалцаан болжээ
Америкийн Канзас мужид еврейчүүдийн төвд гурван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Улаанбаатарын цагаар өчигдөр үүрээр Канзас-Ситийн дагуул хот Оверлэнд парк дахь еврейчүүдийн төвд буудалцаан болж гурван хүн амь үрэгдсэн тухай “Ройтер” агентлаг мэдээлэва. Буудалцсан этгээд нацист уриа хашхирч байсан аж. Цагдаа нар хэргийн газрыг бүслэн хаагаад мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
Эрүүл мэнд
Цацраг идэвхит усыг буруу газар руу юүлжээ
Осол гарсан “Фүкүшима-1” цөмийн цахилгаан станц дээр хуримтлагдсан цацраг идэвхит усыг зохисгүй газар юүлсэн тухай тус станцын эзэн “Tokio Electric Power” компаниас мэдэгдэв. Ослын хохирлыг арилгахаар ажиллаж байгаа мэргэжилтнүүд цацраг идэвхит усыг тусгай сав руу шахан юүлэхийн оронд газар доорхи хонгилын өрөө рүү шахжээ.
Эрүүл мэнд
АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг оруулсангүй
БНХАУ-ын нисэх онгоц тээгч “Ляонин”-нд хөл тавьсан хамгийн анхны гадаад хүнээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел тодров. Хятадууд өөрийн хамгийн сүүлийн үеийн нууц зэвсэгт нэвтрэх эрхийг Чак Хэйгельд өгсөн ч нарийн зүйлсийг харуулахыг хүсээгүй бололтой. Учир нь, “Ляонин” хөлгийн доторх нисэх онгоц тээгч хэсэг рүү сайдыг нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна.
Эрүүл мэнд