Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Болгарт Оросын нөлөө нэмэгдэхээс эмээж байна
Украйнд болсон хэрэг явдалтай холбоотойгоор Германы тусгай албад Европын холбоон дахь Оросын бодит нөлөөг судалжээ. Ингээд Германы тагнуулын албанаас зөвхөн дотоод хэрэгцээнд зориулсан нууцлалын зэрэгтэй илтгэл гаргатал “Der Spiegel” сэтгүүл түүнийг олж мэдээд олон нийтийн хүртээл болгож. Тус илтгэлээс үзвэл Москва Болгарыг Европын холбоон дахь өөрийн гол түшиц
Эрүүл мэнд
Ливийн цагаачидтай завь живжээ
Италийн Лампедуза хот руу нууцаар нэвтрэхээр хэдэн арван цагаач суулгаж явсан завь Ливийн эрэг орчим живсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Ослын газар руу Италийн цэргийнхэн байлдааны усан онгоц, нисдэг тэрэг явуулсны ачаар 200 орчим цагаачийг аварсан ч 20 орчим нь живжээ. Үүнтэй төстэй өөр нэгэн хэрэг долоо хоногийн хүн өмнө гарсан юм. Тухайн үед хууль бус цагаачдыг тээвэрлэж байсан завь хөмөрсний улмаас 36 хүн амиа алдсан.
Эрүүл мэнд
Хятадын 100 гаруй хот цэвэр усны дутагдалд оржээ
Хятадын 400 гаруй хотын 108 нь цэвэр усны дутагдалд орсноос болж 160 сая гаруй хүн шаардлагатай хэмжээнд цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Нийт Хятадын хэмжээнд хүн амын 40 гаруй хувь нь усны дутагдалтай бүс нутагт амьдардаг аж.
Эрүүл мэнд
Өмнөд Суданы талаар тусгай шүүх нээж магадгүй
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Аюулгүйн зөвлөлд хандан Өмнөд Суданы иргэний дайны явцад хүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаах тусгай шүүх байгуулах санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Судан дахь НҮБ-ын салбараас тавьсан илтгэлд тус улсын Засгийн газар, босогчдын хооронд таван сар гаруй үргэлжилж байгаа мөргөлдөөний явцад талууд яс үндсээр ялгах зарчимаар аллага, хүчирхийлэл,
Эрүүл мэнд
Сирийн сөрөг хүчний удирдагч Обаматай уулзана
Сирийн сөрөг хүчний болон хувьсгалт хүчний үндэсний эвслийн тэргүүн Ахмед аль Жарб нь АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай энэ долоо хоногт уулзахдаа зөөврийн зенитийн пуужин нийлүүлэх зөвшөөрөл авах гэж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Ийм пуужинг Сирийн армиас зугатсан, урьд нь ийм төрлийн зэвсэг ашиглах туршлагатай тусгай бүлэгт өгөх тухай ярих гэнэ.
Эрүүл мэнд
Украины зүүн мужууд салан тусгаарлахыг дэмжлээ
Украины Луганск, Донецк мужид салан тусгаарлах талаар санал асуулга болж дуусав. Санал асуулгад оролцогсдод “Донецк, Луганскын ардын бүгд найрамдах улс байгуулж, бие даасан тусгаар улс байгуулахыг дэмжиж байна уу” гэсэн ганц асуултад хариулсан байж.
Эрүүл мэнд
Талибуудын байр суурь бэхжих нь
Хэрэв 2014 онд олон улсын цэргийн хүчнийг гаргасны дараа Афганстаны армид илүү тусламж үзүүлээгүй тохиолдолд Талибан хүчний байр суурь улам нэмэгдэнэ гэдгийг “Олон улсын хямралын бүлэг” нэртэй төрийн бус байгууллагын гаргасан илтгэлд дурдсан байна. Хэрэв зэвсэг, сум, техник гээд нэмэлт эх үүсвэрээр тусламж эхлээгүй тохиолдолд Талибан хөдөлгөөн том хотуудыг бүрэн эзлэхгүй ч хөдөө орон нутагт нөлөөгөө эрс нэмэгдүүлэх нь гарцаагүй юм байна.
Эрүүл мэнд
Британийн банк 14 мянган ажилтнаа цомхотгоно
Британийн “Barclays” банк дэлхийн даяар ажилладаг салбарууддаа цомхотгол хийж 14 мянган хүнийг халахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. Нийт халагдах ажилтнуудын 70 хувь нь Британи дахь салбаруудад ногдоно. Үүнээс өмнө тус банк 12 мянган ажилтнаа цомхотгох тухай ярьж байсан юм.
Эрүүл мэнд
Нэг Японд ногдох өр 8,06 сая йен
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Японы Засгийн газрын өр өнгөрсөн оны мөн үеийнхээ 33,36 их наяд ам.доллараар нэмэгдэн 1,02 квадриллион йен хүрсэн тухай тус улсын Сангийн сайд мэдэгдэв. Төв Засгийн газрын өр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нийгмийн халамжийн дарамтаас болж 7,01 их наядаар өсчээ. Японы хүн ам эрчимтэй хөгширч байгаагаас ийм үзэгдэл гарчээ.
Эрүүл мэнд
Путин хээрийн сургууль удирдав
Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын стратегийн баллистик пуужин, далавчит пуужин харвасан хээрийн сургуулийг удирдсан тухай тус улсын сонин хэвлэлүүд мэдэгдэж байна. Хээрийн сургуулийн хүрээнд Плесецк сансрын буудлаас “Тополь” стратегийн пуужин харвасан нь Кура хээрийн сургуулийн төвд байрладаг байг амжилттай оносон аж.
Эрүүл мэнд