Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
САЙН ДУРЫН НОМЫН САНЧ ЭМЭЭД ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР БЭЛЭГЛЭЛЭЭ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ.
Боловсрол
“ҮЗЭЛ БОДЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ЛЕКЦ УУЛЗАЛТ БОЛНО
Монголын нийт хүүхэд, залууст эерэг хандлага, зөв үзэл бодол, соёлыг түгээх, тал бүрийн мэдлэг, шинэ найзууд, хүрээлэлтэй болох зэрэг олон олон боломж бүхий үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр буюу бямба гаригт 12:00-15:00 цагт “Тусгаар тогтнолын ордон”- д Монгол Улсын Их Сургуулийн харьяа “ЛУКА” клубээс зохион байгуулах гэж байна.
Боловсрол
Сургуулийн өмнөх боловсрол олгох нөхцөл шаардлага хангаагүй газарт зөвшөөрөл олгожээ
“АМИН-ИРЭЭДҮЙ” цэцэрлэг нь өөрийн хувийн 2 давхар сууцанд үйл ажиллагаа явуулдаг, цэцэрлэгийн нэг давхарын үүдний өрөөнд айл амьдардаг. Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын зориулалтын талбайгүй, биеийн тамирын, хөгжмийн заалгүй, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай,
Цэцэрлэгийн 2 бүлгийн багш бага ангийн багш мэргэжилтэй, бүлгийн багш А нь эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг, мөн туслах багш нэг дутуу байна.
Боловсрол
Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулав
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулах арга хэмжээ өдөр зохион байгуулав. Тайлангийн танилцуулгын дараа шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсролын өнөөгийн нөхцөл байдал, боловсролын салбарын бодлого, мастер төлөвлөгөө, стратеги, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.
Боловсрол
“БАМБУУЛАЙ” цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн бус хүн ажиллаж байжээ
ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.
“БАМБУУЛАЙ” цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Эрхлэгч С-нь Түүх-пионерын удирдагч, эрх зүйч, холимог бүлгийн багш С-нь түүх нийгмийн багш мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжил эзэмшээгүй байна.
Боловсрол
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг удирдав.
Боловсрол
БАГШИЙН УР ЧАДВАРЫГ 100 САЯАР ҮНЭЛНЭ
Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг зурах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, “Боловсрол” телевизийн захирал Н.Мэндбаяр болон холбогдох албаны хүмүүс, уран бүтээлчид байлцлаа.
Боловсрол
"ӨВСНИЙ ҮНДЭС" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЛОО
Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны их засвар болон насан туршийн боловсролын төвийг шинээр барихаар боллоо.
Боловсрол
БСШУС-ын сайд сурах бичиг, дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, худалдааны асуудлаар үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Боловсрол
Таван хорооны сурагчдыг гурван ээлжгүй болгох сургуулийн барилгын ажил эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Эрико Тамура болон Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцов.
Боловсрол
Оюуны спортын тамирчид медалийн тоогоо 871 болгон дэлхийд тэргүүллээ
Энэ амралтын өдрүүд буюу 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгууллаа.
Боловсрол
Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо
“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа дээрх шагналын эзнээр тодорлоо.
Боловсрол
Казахстанд тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлсан байна. Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо. энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.
Боловсрол
МУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авлаа
МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5, 6/, Монгол-Япон төв, Номын сан, Оюутны 1, 2, 3, 4, 5-р байруудын газар эзэмших гэрээг шинээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээ бүртээ “Э” дугаар авлаа. МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад хаяг, код авснаар гэрээгээ шинэчилсэн юм.
Боловсрол