Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Цэцэрлэг, сургуулиудад шалгалт хийж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Боловсрол
Өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм.
Боловсрол
ЭНЭ САРЫН 15 ГЭХЭД БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.
Боловсрол
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС СУРАХ БИЧГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ
Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж, мөрдүүлэхийг даалгасан.
Боловсрол
Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгуудыг хугацаанаас өмнө дуусгахыг үүрэг болгов
Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 мянга 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 19.4 хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт. Мөн Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө" хэмээлээ.
Боловсрол
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдөр хүртэл явагдана
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Боловсрол
Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
Боловсрол
Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя
Монгол Улсын хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлж байна. Өөрөөр хэлбэл бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Залуус их байх нь тухайн улсын хөгжилд эерэг нөлөөтэй.Ажил хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх насны хүмүүс олон байх нь хөгжлийг хурдасгах хөшүүрэг нь болдог. Харин хөгжлийн хөтөч байхын тулд залууст чанартай мэдлэг боловсрол олгох нь чухал. Тэр дундаа санхүүгийн боловсрол.
Боловсрол
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР МАТЕМАТИКИЙН БАГШ ШАГНАГДЛАА
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль, мөн Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртээлээ.
Боловсрол
ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг нь шууд хэвлэн олголоо
2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42’140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17’222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон.
Боловсрол
САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөл хуралдаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал болох Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Боловсрол
Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиудад гэрчилгээ гардууллаа
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл долдугаар сарын 3-нд хуралдаж, магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан дээд боловсролын 18 байгууллага, дээд боловсролын 38 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын сургалтын 12 байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын 9 хөтөлбөрт магадлан итгэмжлэл олгохоор болсон.
Боловсрол
Их эзэн Чингис хааны музей байгуулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм.
Боловсрол