Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
ФРАНЦ СУРГУУЛИУДАА БУЦААД ХААЖ ЭХЭЛСЭН БАЙНА
Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.
Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.
Боловсрол
СУРГУУЛИА НЭЭСЭН 6 УЛСЫН ТУРШЛАГААС
Цар тахал гарснаар дэлхий даяар сургуулиуд хаагдаж дэлхийн 1.4 тэрбум суралцагч сургуульдаа явах боломжгүй болсон. Ихэнх улс, орнуудад хэдэн сарын хугацаанд сургуулиуд хаалттай байгаа билээ. Гэхдээ цар тахлын халдварын тохиолдлууд буурсан цөөн тооны улс сургуулиудаа нээж эхэлсэн.
Боловсрол
АНГЛИЙН СУРГУУЛИУД ИРЭХ САРААС НЭЭГДЭНЭ
Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна. Сургуулиуд 6 дугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, 1 болон 6 дугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.
Боловсрол
БОЛОВСРОЛЫН ТАСАЛДАЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТОТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Дэлхийн Зөн ОУБ-аас КОВИД-19-ийн тархалтын эсрэг үйл ажиллагаанд зориулан “Теле-Хичээл” үзэх боломжгүй байгаа хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-г санаачлан, зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд нийтдээ 1’000 электрон төхөөрөмж бүрдүүлэхийг зорин ажилласан бөгөөд хамгийн анхны хандивлагчаар Мобиком Корпораци ХХК хамтран ажиллалаа.
Боловсрол
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗЛАА
Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.
Боловсрол
БҮТ-ИЙН НЭЭЛТТЭЙ ДААЛГАВРЫН САНД 11677 ДААЛГАВАР НЭМЭГДЛЭЭ
Боловсролын үнэлгээний төвөөс бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургалтын хөтөлбөр болон үнэлгээний зорилгод нийцүүлэн даалгавар боловсруулж, нээлттэй цахим даалгаврын санд байршуулснаар сургууль, багш, сурагчдын хүрээнд нээлттэйгээр ашиглах боломж бүрдсэн байдаг.
Боловсрол
Нэг ангид 10 хүүхэд хичээллүүлж, 1,5 метрийн зайтай суулгаж байна
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан.
Боловсрол
БЭЭЖИН ХОТЫН СУРАГЧИД БИЕИЙН ХАЛУУНЫГ ХЯНАХ БУГУЙВЧТАЙ ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ
БНХАУ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. Энэ долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн байна. Бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ.
Боловсрол
Энэ хичээлийн жилд 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн.
Боловсрол
СУРГУУЛИЙГ НЭЭХ БОЛООГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ СУДЛААЧИД ГАРГАСАН БАЙНА
Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд коронавирусийн халдварын тархалтын хоёр дахь давлагаанд өртөх эрсдэл бий гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.
Боловсрол
БСШУСЯ-НААС УДИРДСАН ФОРУМД КАНАДААС ИЛТГЭЖ, ОРОН НУТГААС ОРОЛЦЛОО
Техник технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хамтран ажиллаж, олуулаа асуудлаа ярьж, саналаа солилцож болдгийг “Багшийн хөгжлийн үндэсний онлайн форум” харууллаа. Уг форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Aplus.mn вэб сайт хамтран зохион байгуулсан юм.
Боловсрол
УХАНИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ СУРАГЧИД СУРГУУЛЬДАА ЯВЖ ЭХЭЛЖЭЭ
КОВИД-19 халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын 57,000 сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сургуульдаа эргэн орсон байна. Гэхдээ Ухань хотын бүх сурагчид танхимын сургалтад эргэн ороогүй, зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явж эхэлжээ. Дунд болон бага ангийн сурагчдын танхимын сургалт эхлэх тов тодорхойгүй байгаа юм байна.
Боловсрол
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА ӨГӨХ ЗААВРЫГ БСШУСЯ-НААС ХҮРГҮҮЛНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө.
Боловсрол
ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССТ ЗОЧИЛЖ, СОЁЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Өнөөдөр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст зочилж, КОВИД-19 цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.
Боловсрол
БОДЛОГЫН ИННОВАЦИ-2020 БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно.
Боловсрол
ТУРКИЙН СУРГУУЛИУД 5 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХААЛТТАЙ БАЙНА
Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийжээ.
Боловсрол
ИСПАНИЙН СУРГУУЛИУД ТАНХИМЫН СУРГАЛТАА 9 ДҮГЭЭР САРААС ЭХЛҮҮЛНЭ
Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа 6 дугаар сарын сүүлээр эргэн орохоор байна. Испанийн Засгийн газар 3 дугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9 цагаас оройны 9 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт 1 цаг салхилах эрхийг олгожээ.
Боловсрол
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА: ЦАР ТАХАЛ ЯМАР АСУУДЛЫГ ИЛ БОЛГОВ
Москвагийн “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Боловсролын шинэчлэлийн төвийн судалгааны багийн ахлагч Дара Мельникийн нийтлэлийн хоёр дахь хэсгийг үүгээр толилуулж байна.
ТОМ ЭРХ МЭДЭЛ ИЛҮҮ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ БИЙ БОЛГОДОГ
Боловсрол