Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бүжиг, гал, пиво халгиж цалгисан наргиан наадмууд

Манай үндэсний их баяр наадамтай дүйцэхээр сонин сонин баяр ёслол наргиан наадаан энэ дэлхийн өнцөг булан бүрт л болдог. Жил бүр уламжлал ёсоороо болдог газраа болж газар газрын сая сая хүнийг, цуглуулан хэдэн өдрөөр цэнгэж наргижээ.

Рио де Жанейрогийн багт наадам


Аргентиний нийслэл Рио де Жанейрогийн багт наадамд өнгөрсөн 2012 онд хоёр сая хүн цугларч наадсан нь манай гариг  дээр болдог багт наадмын дээд амжилт байлаа. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 8-наас эхэлж 10 хоног үргэлжилсэн энэ наадам Бразилийн нийслэлд Буэнос-Айрест бас болсон. Энд самба бүжгийн 5000 оюутан  жилийн турш бэлтгэсэн баг өмсгөл, бүжгээрээ гайхуулсан. Хамгийн том баг хувцас нт 3,5 метр урттай, 80 кг жинтэй байж. Энэ наадмын индэр нь 88,5 мянган хүний суудалтай. Ялагч сургуулийн бүжигчид бразилийн телевизийн нэртэй шоунд оролцдог байна.















Дарс оргилуулсан Венецийн багт наадам

Италийн Венецэд болдог уламжлалт багт наадам сүүлийн 80 жилд тохиогоогүй ус гол хөлдсөн цагаар болсон. Гэхдээ л италичууд, хэдэн зуун мянган жуулчдыг залхаагаагүй. Тэд Гэгээн Маркийн талбайд дарсаар оргилдог оргилуурын тойрон наргицгаасан. Энп илбэчид, жонглёрчид, акробатын үзүүлбэр, үзэсгэлэн, театрын тоглолтууд болдог. 2012 оны наадам “Амьдрал бол театр” гэсэн уриан дор болсон. XYIII зуунаас эхлэлтэй. Энэ наадмыг үзэхээр жил бүр хагас сая хүн зорьж очдог байна.





Октоберсфестийн пивоны баяр

2012 оны аравдугаар сард Германы  Баварт пивоны энэ баярт цугларсан 6,4 сая хүн нийтдээ 7,0 сая литр пиво ууж, 100 бух, хагас зуун тугалын мах идсэн байна. Анх 1810 оны аравдугаар сарын 12-нд хан хүү Людвиг гүнж Терезатай гэрлэсний баяр тэмдэглэснээс хойш уламжлал болсон баяр. Дайн, өвчин тахлын  улмаас 22 удаа тасалдсан гэдэг. Зөвхөн идэж уугаад ч байхгүй Терезийн нугад Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.



Ригагийн гэрлийн наадам


Намрын сүүл сар арваннэгдүгээр сарын 15-18-нд Латвийн нийслэл Ригад өнгө өнгийн гэрэлд умбаж байшин барилгууд солонгын өнгөт чамин тансаг гэрлээр чимэглэн “Гэрлийн наадам” хийнэ. 11 дүгээр сарын 11-нд латвид эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэдэг бол 18-нд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэдэг. “Гэрлэн наадам”-ыг тус улсад тав дахь жилдээ тэмдэглэсэн нь энэ. Байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн байраа гэрэлтүүлэн чимэглэхээс гадна хотын тал талаас 80 гэрлэн байгууламж босгож гэрэлтүүлнэ. Хотын гудамж, зам, гүүр талбайг мөн гэрэлтүүлж чимнэ.




Энэтхэгийн Холи цэцгийн баяр

Хавар болдог энэ баяр бол цэцгийн хамгийн том баяр. Гэхдээ их эрсдэлтэй. Энэ баярт өнгө өнгийн будаг, нунтаг хэрэглэж бие биерүүгээ цацдаг болохоор хордлого авах нь бий. Өнгөрсөн жилийн баяраар гэхэд л нэг хүүхэд амь алдаж, 200 орчим хүн эмнэлэгт хүргүүлсэн. Жил бүр баяр болохын өмнө эмч нар чанаргүй, химийн элдэв хольцтой будаг хэрэглэж болохгүй хэмээн анхааруулсаар байдаг ч байнга л ийм эрсдэл гардаг.


0 Сэтгэгдэл
Аргентиний нийслэл Буэнос-Айрес Бразилийн нийслэл Рио де Жанейро
Хамгийн их уншсан