Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтанд барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл болон мэргэжлийн холбоод, МСҮТ-ийн захирлууд оролцож, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Харин БХБ-ын сайд ” Барилгын салбарт 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төслийг нэг дор батлуулж, барилгын компаниудад ижил тэгш хуваарилах нь тэднийг тогтмол ажилтай байлгах гарц хэмээн харж” хэмээв. Мөн бүтээн байгуулалтын ажлыг нээлттэйгээр хуваарилсанаар “Тендерийн ченж”-үүд үгүй болж, “Би чадна” багууд тогтмол нэг компанид харьяалагдах боломж бий гэдгийг онцолсон юм.