Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд зарлах тендерийн 20-35 хувийг онлайн хэлбэрээр явуулна

Тендер тойрсон маргаан үеийн үед тасардаггүй. Үүнээс болж аймаг сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс аавын хаалга татах нь элбэг. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар бүрдсэнээсээ хойш Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Энэ байгууллага нь төсвийн хөрөнгөөр худалдах авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий байгууллага юм. Улсын хэмжээнд энэ онд 789 хөрөнгө оруулалтын төсөл, тендерийг хэрэгжүүлэн ажиллах юм байна. Үүнээс 399-ийг нь Худалдан авах ажиллагааны газар зарлан хэрэгжүүлж, үлдсэн тендерийг нь төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлэх аж. 399 тендерийн  76 нь бараа, 252 нь ажил, 71 нь үйлчилгээний ажил байгаа аж.
Гэхдээ худалдан авах ажиллагааны бүх л ажлыг онлайн хэлбэрт шилжүүлэх юм байна. Энэ оны тухайд нийт тендерийн 20-35 хувийг цахим хэлбэрээр явуулах аж.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх тендерүүдиийг задалбал 101 нь  тухайн байгууллагын өөрийн хэрэгцээ,  33 нь их засвар, 243 нь орон нутагт хэрэгжүүлэх , 15 нь төрийн нууцад хамаарах ажил байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан