Өмнөх Засгийн газар 100 мянган орон сууцны хөтөлбөр зарлаж, зургаан хувийн хүүтэй зээл олгохоо зарласнаар орон сууцны нэг хавтгай дөрвөлжин метр талбайн үнэ тэнгэрт хадсанаар энэ хөтөлбөр ёстой цонхны цаадах чихэр долоохын үлгэр болоод байгаа. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд дөнгөж 2000 хүрэхтэй үгүйтэй айл өргөдлөө өгч, тэдний тун багахан хувь нь зээлээ авсан мэдээ байгаа нь үүнийг нотолно.
Харин Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад НӨХТГ-ын даргаар О.Магнайг томилсноор энэ асуудлыг эргэн харахаар Орон сууцны корпорацитай хамтран ажлын хэсэг байгуулж барилгын өөрийн өртгийг судалж үзсэн байна.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бидний томилсон ажлын хэсэг шалгалт хийгээд дууссан. Өнөөдөртөө хүн бүр шинэ жил, баяр ёслол гээд баярын уур амьсгал орчихлоо. Баяр өнгөрөнгүүт бид орон сууцны нэг хавтгай дөрвөлжин метр талбайн бодит үнийг нийтэд зарлана. Баряын дараа та бүхэндэ баяртай мэдээ дуулгана аа” гэлээ. Тэгэхээр өнөөгийн хүмүүсийн чадал чансаанаас давж, тансаг хүмүүст зориулсан тэнгэрт хадсан үнэ хөрсөн дээр бууж магадгүй байна.