Монгол Улс дэлхийн хөрөнгийн зах зээлд анх удаа 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх бонд арилжаалаад буй. Харин эл хөрөнгө оруулалтын мөнгийг аль салбарт, юунд зарцуулах талаар Эдийн засаг хөгжлийн яамныхан судалгаа хийж эхэлжээ. Халамж, улсын төсвийн цоорхойг нөхөх бус эдийн засгийг цойлуулах тийм л төсөлд хөрөнгө оруулна хэмээсэн нь олон бизнесмэнийг төслөө сугавчлан тус яамыг зориход хүргэсэн. Гэвч зарим бизнес эрхлэгчийн хэлж буйгаар эл бондноос эхний ээлжинд орж ирэх мөнгөөр ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгээ аль хэдийнэ тогтчихсон тухай яриа чих дэлсэв. Иймд яамаар эргэлдэхийн хэрэггүй тухай зөвлөгөөг нэг, нэгэндээ зөвлөж байгаа сурагтай.
Гэхдээ энэ албан бус мэдээ. Одоогоор ямар төсөл санхүүжүүлэхээ тус яамныхан зарлаагүй байгаа нь ийнхүү бизнес эрхлэгч төдийгүй иргэдийн дунд хар төрүүлсэн хэрэг. Монгол Улсын эдийн засаг гэлтгүй нийгмийн салбарыг ч бага багаар чирэн хөгжлийг тодорхой төвшинд аваачна гэж буй эл бондын мөнгө аж ахуйн нэгжүүдэд очиж, иргэдийн амьдралд тус нэмрээ өгнө хэмээн эдийн засагчид ярьж байсан. Тиймээс ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан 66.5 мянган аж ахуйн нэгж, тэр дундаа хувийн хэвшлийн 58.6 мянган компанийн үйл ажиллагааг тэтгэх дусал тариа ч байж болох юм хэмээн мэдээлж байгаа.
Үнэндээ 2010 онд аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 4.3 триллион төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь 2005 оныхоос 5.8 дахин өссөн гэдэг. Тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтын 1.7 хувийг эзэлж байсан болохоор найдвар төрсөн хэрэг. Иймдээ ч урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулах эл мөнгөнөөс ашиг хүртэхийг хүсэгчид их. Гэтэл хүртээмжтэй юм шиг мөртлөө хүртээлгүй гэдгийг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлсэн нь олон хүнийг гонсойлгоход хүргэв. Үүний нэг нь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төлөөлж, хувийн хэвшлийн нэгэн компанийн захирал ”Монголын нэр хүндийг дэнчин тавин олж ирсэн энэ мөнгийг аж ахуйн нэгж бүрт хүртээмжтэй юм шиг ярихаа боль. Хүртээлтэй биш бол бондноос орж ирэх мөнгөний тэдэн хувийг нь тийм салбарын ийм үйлдвэрлэлд, үлдсэнийг нь тэр үйлдвэрлэлд гэж тодорхой мэдээлэл өгмөөр юм. Үнэндээ жижиг, дунд үйлдвэрлэгчдээсээ илүү том үйлдвэр, байгууллагууд төрийн хишгийг хамгийн түрүүнд хүртдэг. Бид орхигддог” хэмээсэн. Түүний хэлснийг ч бататгаж бизнес эрхлэгчид бондын мөнгөний 20-30 хувийг жижиг дунд бизнест оруулж, 5-15 саяын төслүүдэд хөрөнгө оруулж болохгүй юм уу. Улс орноо хөгжүүлэхэд мега төслүүдийг санхүүжүүлэх нь зүйн хэрэг, Татварын 70-80 хувийг бүрдүүлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй гэсэн саналаа хэлж байсан юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд “Яаманд ирсэн төсөл бүрийг санхүүжүүлэх боломжгүй. Хэдийгээр ТЭЗҮ нь гарчихсан, ашиг сайтай байлаа ч нэн тэргүүнд улсын эдийн засагт нөлөөлөх төслийг нь шүүгээд санхүүжүүлнэ. 1,5 тэрбум төгрөг их мэт боловч бас бага мөнгө. Жижиг, дунд үйлдвэрлэгчид нийгэм, эдийн засгийг нуруундаа үүрч явдаг ч бүгдийг нь дэмжиж чадахгүй. Тиймээс маш өндөр шалгуур давсан нь л төслөө санхүүжүүлэх хөрөнгөтэй болно.Тэрнээс том үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж шууд утгаар нь ойлгож болохгүй” хэмээн тайлбарлалаа. Харин томоохон үйлдвэрлэгчдийн хувьд төсөл нь бэлэн, хөрөнгөн дээрээ гацчихлаа. Гол нь, шударгаар өрсөлдөн сайн төсөл шалгарч байвал барьцаад байх юмгүй хэмээсэн. Тэгэхээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүрийн анхаарлыг татаж буй эл мөнгийг шударгаар өрсөлдүүлэн олговол хэн, хэндээ гомдолгүй гэж бизнес эрхлэгчид нэгэн дуугаар хэлж буй.
Үүнийг ч НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун сануулан “Бонд гаргаад энэ хэмжээний мөнгө олоод ирсэн нь сайн хэрэг. Энэ мөнгийг маш үр дүнтэй төсөлд зөв зарцуулах хэрэгтэй. Өнөөдөр бондны талаар янз бүрийн санал бодол сонсогдож байна. Зөв, буруу мэдээлэл түгэхээс сэргийлж яаман дээр Зээл борлуулах газар гэж байгуулах хэрэгтэй. Энэ газарт л байгууллагууд төслөө өгөөд сонгон шалгаруулалтад оруулж болно. Тэр, энд ч өгчих юм шиг яриад үр дүнгүй зарцуулав гэж сануулмаар байна. Мөсөн дээр яваа хүн толгойгоо, мөнгөн дээр суугаа хүн амиа гэсэн үг байдгийг санах хэрэгтэй” хэмээн анхааруулга өгсөн удаатай.
Үнэхээр ч сайдын хэлсэнчлэн нэг бодлын их мөртлөө бага мөнгийг зөв зүйлд зарцуулахын тулд судалгаа хийж, төслөө сонгон шалгаруулахдаа өндөр шалгуур тогтоох юм гэсэн. Эдийн засгийн онцгой үеийг атгалцсан тэрээр “Энэ бондны талаар янз бүрээр л хүмүүс ярьж байна. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайн салбараас хараат байж болохгүй. Бид маш их азтай. Өргөн уудам нутагтай, өнө эртний түүхтэй ардчилсан улс. Дэм, дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн дэмжиж ажилламаар байна” хэмээсэн. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр ирэх дөрвөн жил Монгол Улсын эдийн засгийг үүрч буй түүнд томоохон үйлдвэрлэгчид харц шидэхээс гадна нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэгчид алга тосох нь хэцүүхэн бөгөөд бэрх сонголт тулгарч буй. Ямартай ч, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн бодлого барьж буй түүнд улстөрчид төдийгүй жирийн иргэд ч найдвар тавьж суугаа. Гэхдээ томоохон төслүүдээс гадна бондын санхүүжилтээс орж ирэх мөнгөө банкуудад олгохдоо зээлээ төрөлжүүлэхгүй бол цөөн компанийн наймаа болж хувирах вий гэсэн болгоомжлол ч нийгэмд төрөөд буйг дуулгая...ХҮРТЭЭМЖТЭЙ Ч, ХҮРТЭЭЛГҮЙ 1,5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОНД
Монгол Улс дэлхийн хөрөнгийн зах зээлд анх удаа 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх бонд арилжаалаад буй. Харин эл хөрөнгө оруулалтын мөнгийг аль салбарт, юунд зарцуулах талаар Эдийн засаг хөгжлийн яамныхан судалгаа хийж эхэлжээ. Халамж, улсын төсвийн цоорхойг нөхөх бус эдийн засгийг цойлуулах тийм л төсөлд хөрөнгө оруулна хэмээсэн нь олон бизнесмэнийг төслөө сугавчлан тус яамыг зориход хүргэсэн. Гэвч зарим бизнес эрхлэгчийн хэлж буйгаар эл бондноос эхний ээлжинд орж ирэх мөнгөөр ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгээ аль хэдийнэ тогтчихсон тухай яриа чих дэлсэв. Иймд яамаар эргэлдэхийн хэрэггүй тухай зөвлөгөөг нэг, нэгэндээ зөвлөж байгаа сурагтай.
Гэхдээ энэ албан бус мэдээ. Одоогоор ямар төсөл санхүүжүүлэхээ тус яамныхан зарлаагүй байгаа нь ийнхүү бизнес эрхлэгч төдийгүй иргэдийн дунд хар төрүүлсэн хэрэг. Монгол Улсын эдийн засаг гэлтгүй нийгмийн салбарыг ч бага багаар чирэн хөгжлийг тодорхой төвшинд аваачна гэж буй эл бондын мөнгө аж ахуйн нэгжүүдэд очиж, иргэдийн амьдралд тус нэмрээ өгнө хэмээн эдийн засагчид ярьж байсан. Тиймээс ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан 66.5 мянган аж ахуйн нэгж, тэр дундаа хувийн хэвшлийн 58.6 мянган компанийн үйл ажиллагааг тэтгэх дусал тариа ч байж болох юм хэмээн мэдээлж байгаа.
Үнэндээ 2010 онд аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 4.3 триллион төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь 2005 оныхоос 5.8 дахин өссөн гэдэг. Тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтын 1.7 хувийг эзэлж байсан болохоор найдвар төрсөн хэрэг. Иймдээ ч урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулах эл мөнгөнөөс ашиг хүртэхийг хүсэгчид их. Гэтэл хүртээмжтэй юм шиг мөртлөө хүртээлгүй гэдгийг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлсэн нь олон хүнийг гонсойлгоход хүргэв. Үүний нэг нь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төлөөлж, хувийн хэвшлийн нэгэн компанийн захирал ”Монголын нэр хүндийг дэнчин тавин олж ирсэн энэ мөнгийг аж ахуйн нэгж бүрт хүртээмжтэй юм шиг ярихаа боль. Хүртээлтэй биш бол бондноос орж ирэх мөнгөний тэдэн хувийг нь тийм салбарын ийм үйлдвэрлэлд, үлдсэнийг нь тэр үйлдвэрлэлд гэж тодорхой мэдээлэл өгмөөр юм. Үнэндээ жижиг, дунд үйлдвэрлэгчдээсээ илүү том үйлдвэр, байгууллагууд төрийн хишгийг хамгийн түрүүнд хүртдэг. Бид орхигддог” хэмээсэн. Түүний хэлснийг ч бататгаж бизнес эрхлэгчид бондын мөнгөний 20-30 хувийг жижиг дунд бизнест оруулж, 5-15 саяын төслүүдэд хөрөнгө оруулж болохгүй юм уу. Улс орноо хөгжүүлэхэд мега төслүүдийг санхүүжүүлэх нь зүйн хэрэг, Татварын 70-80 хувийг бүрдүүлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй гэсэн саналаа хэлж байсан юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд “Яаманд ирсэн төсөл бүрийг санхүүжүүлэх боломжгүй. Хэдийгээр ТЭЗҮ нь гарчихсан, ашиг сайтай байлаа ч нэн тэргүүнд улсын эдийн засагт нөлөөлөх төслийг нь шүүгээд санхүүжүүлнэ. 1,5 тэрбум төгрөг их мэт боловч бас бага мөнгө. Жижиг, дунд үйлдвэрлэгчид нийгэм, эдийн засгийг нуруундаа үүрч явдаг ч бүгдийг нь дэмжиж чадахгүй. Тиймээс маш өндөр шалгуур давсан нь л төслөө санхүүжүүлэх хөрөнгөтэй болно.Тэрнээс том үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж шууд утгаар нь ойлгож болохгүй” хэмээн тайлбарлалаа. Харин томоохон үйлдвэрлэгчдийн хувьд төсөл нь бэлэн, хөрөнгөн дээрээ гацчихлаа. Гол нь, шударгаар өрсөлдөн сайн төсөл шалгарч байвал барьцаад байх юмгүй хэмээсэн. Тэгэхээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүрийн анхаарлыг татаж буй эл мөнгийг шударгаар өрсөлдүүлэн олговол хэн, хэндээ гомдолгүй гэж бизнес эрхлэгчид нэгэн дуугаар хэлж буй.
Үүнийг ч НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун сануулан “Бонд гаргаад энэ хэмжээний мөнгө олоод ирсэн нь сайн хэрэг. Энэ мөнгийг маш үр дүнтэй төсөлд зөв зарцуулах хэрэгтэй. Өнөөдөр бондны талаар янз бүрийн санал бодол сонсогдож байна. Зөв, буруу мэдээлэл түгэхээс сэргийлж яаман дээр Зээл борлуулах газар гэж байгуулах хэрэгтэй. Энэ газарт л байгууллагууд төслөө өгөөд сонгон шалгаруулалтад оруулж болно. Тэр, энд ч өгчих юм шиг яриад үр дүнгүй зарцуулав гэж сануулмаар байна. Мөсөн дээр яваа хүн толгойгоо, мөнгөн дээр суугаа хүн амиа гэсэн үг байдгийг санах хэрэгтэй” хэмээн анхааруулга өгсөн удаатай.
Үнэхээр ч сайдын хэлсэнчлэн нэг бодлын их мөртлөө бага мөнгийг зөв зүйлд зарцуулахын тулд судалгаа хийж, төслөө сонгон шалгаруулахдаа өндөр шалгуур тогтоох юм гэсэн. Эдийн засгийн онцгой үеийг атгалцсан тэрээр “Энэ бондны талаар янз бүрээр л хүмүүс ярьж байна. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайн салбараас хараат байж болохгүй. Бид маш их азтай. Өргөн уудам нутагтай, өнө эртний түүхтэй ардчилсан улс. Дэм, дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн дэмжиж ажилламаар байна” хэмээсэн. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр ирэх дөрвөн жил Монгол Улсын эдийн засгийг үүрч буй түүнд томоохон үйлдвэрлэгчид харц шидэхээс гадна нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэгчид алга тосох нь хэцүүхэн бөгөөд бэрх сонголт тулгарч буй. Ямартай ч, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн бодлого барьж буй түүнд улстөрчид төдийгүй жирийн иргэд ч найдвар тавьж суугаа. Гэхдээ томоохон төслүүдээс гадна бондын санхүүжилтээс орж ирэх мөнгөө банкуудад олгохдоо зээлээ төрөлжүүлэхгүй бол цөөн компанийн наймаа болж хувирах вий гэсэн болгоомжлол ч нийгэмд төрөөд буйг дуулгая...