Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тарвага ичээнээсээ гарч байгаа нь өвчнөөс болж байж мэднэ

Баруун  аймгийн зарим нутгаар тарвага ичээнээсээ гарч хөлдөж үхэж байна гэсэн яриа нутгийн иргэд ярьж байгаа. Энэ нь амьтад газар хөдлөл, байгалийн ямар нэгэн гамшгийг урьдчилан мэддэгтэй холбоотой байж магадгүй хэмээн бид энэ талаар ШУА-ийн Газар хөдлөл судлах секторынхонд  хандсан юм. Тэд “Амьтад газар хөдлөлийг урьдчилан мэддэг гэдэг. 1957 оны газар хөдлөлийн өмнө амьтад дайжиж давхилдсан гэдэг яриа л байдаг болохоос биш яг батлагдсан зүйл байхгүй. Ер нь амьтад өвчин тусаад ичээнээсээ өвөл гарч явах тохиолдол байдаг гэдэг. Ийм болохоор наад зүйлээ Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлынхнаас асууж тодруулах нь зүйтэй байх” гэлээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан