Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхошуу, долоон буудлыг ирэх зургадугаар сараас шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар нийслэлийн чадамжийг дээшлүүлэх техникийн туслалцаа болон Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн чадамжийг сайжруулах  нь  гэсэн харилцан ойлголцлын санамж  бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк 10 жилийн хугацаатай, 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулах юм. Эдгээр ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэхэд  зориулж 1,5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы “Ядуурлыг бууруулах сан”-гаас өгөхөөр болжээ. Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж хөгжүүлэхээр болжээ.
Эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгө оруулахаар болсон байна.

Ингэхдээ Баянхошуу орчмыг дахин төлөвлөлтөд 162 га газар, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлэх гэнэ. Төслийнхний тооцоолсноор эхний ажлууд ирэх оны зургадугаар сараас эхлэх аж.  2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины граж, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байна гэж  Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман хэллээ. Гэхдээ эдгээр төлөвлөлт болон хөгжүүлэх ажлыг иргэний оролцоотой хийнэ гэдгийг онцолсон юм. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын гэр хорооллынхны  амьдрах орчин, нөхцөлийг сайжруулж, амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд асар их нөлөө үзүүлэхүйц энэхүү төслийг боловсруулан санхүүжүүлж байгаа нь түүхэн үйл явдал юм”  гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан