Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар олголт, барилгажилтын зөрчлийн талаар зөвлөлдөнө

Нийслэлийн газар олголттой холбоотой асуудал, барилгажилтын хүрээнд гарч буй зөрчил, дутагдлыг арилгах арга зам, түүний эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх талаар төр захиргаа хууль сахиулах байгууллагуудын удирдлагын санал солилцох уулзалтыг Нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын 14-нд  зохион байгуулахаар боллоо. Нийслэлд газар олголт, замбараагүй барилгажилт, түүнийг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ, Засаг даргын зүгээс газар олголтыг журамлах, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх талаар шат дараатай арга хэмжээг авч эхэлжээ. Уг уулзалтад Нийслэлийн болон Захиргааны хэргийн шүүх, Прокурорын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар,  Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хотод тулгамдаад байгаа газар олголт, барилгажилтын зөрчлийн талаар зөвлөлдөж, харилцан санал солилцох юм.  Уулзалтын үр дүнд нийслэлийн хэмжээнд замбараагүй, төлөвлөлтгүй олгосон газрын болон зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудын ажилд хяналт тавих, эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог дутагдлыг арилгуулах тал дээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан