УИХ-ын гишүүн Г.Уянга “Хүчит шонхор” захын түрээслэгчдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, “Төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан бол түрээсээс төрсөн тэрбумтан гэж ярихаар болсон байна. Үүнд хууль хэрэгтэй” гэлээ. “Хүчит шонхор” захын түрээслэгч нар УИХ-ын гишүүн Г.Уянгад хандаж, түрээслэгчийн холбоог удирдахыг санал болгожээ. Энэ хүсэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянга хүлээн зөвшөөрч, түрээслэгчдийн төлөө ажиллахаар болсон байна. Ингэхдээ Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль боловсруулахаар болсон байна. Харин энэ хуулийг боловсруулахад түрээсээр хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүс нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй гэв.
өн тэрээр, “Хүчит шонхор” захын Тус захын түрээслэгчдийн түрээс өндөр, ажлын байрны дарамт их байдаг юм байна. “Хүчит шонхор” захын лангууны түрээс 220-400 мянган төгрөг. Гэтэл худалдагчаас өөр хүн түрээсийн лангуунд ажиллах, хамтран ажиллах тохиолдолд 90 мянган төгрөг нэмж авах гэх мэтийн дарамт учруулдаг. Энэ мэтээр олон дарамт шахалт түрээслэгчдэд ирдэг юм байна. Тиймээс Түрээслэгчдийн холбоо байгуулж, эрхзүйн талаас нь зохицулалт хийж өгөх шаардлагатай байгаа юм” гэлээ.
Түрээслэгчдийн хэлж байгаагаар, “Хүчит шонхор” захын удирдлагууд түрээслэгч нараа малгайгаа далий тавьлаа, ажлын байранд хуушуур идлээ гэж сарын түрээсээр нь торгодог байна. Түрээсийн мөнгө нь бутархай байна гэдэг шалтгаанаар ажлын байрнаас нь хөөсөн тохиолдол ч байдаг гэдгийг тэд хэлсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянгад хандсанаа хэлэв.