Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морьтой хүн төөрөөд хил давжээ

Энэ сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Эрээнцав тосгоноос гарч яваад сураггүй болж эрэл сурал болж байсан хүн өнгөрсөн шөнө оросын хил давж орсныг оросын хилчид олж саатуулжээ. Адуугаа эрэхээр явсан 36 настай энэ эр танилындаа очиж архидсан байна. Нэлээн халамцуу эр мордож гэрээдээ явсан ч төөрч, алсад гарсан гэрэл рүү явсан нь оросын Соловьевск тосгон байжээ.
Төөрснөөс өөр ямар нэгэн гэмт үйлдэл гаргаагүй монгол эрийг хилийн хэлэлцээрийн дагуу тун удахгүй монголын талд эргүүлэн өгнө гэж оросын хилчид мэдэгджээ. Улсын хил зөрчсөнийх нь  төлөө монголын тал ямар нэгэн арга хэмжээ авах биз гэж оросууд нэмж хэлсэн байна хэмээн  zabinfo.ru сайтад мэдээлжээ.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
яадаг муу золиг вэ, энэ чинь
Хамгийн их уншсан