Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МОНГОЛЫН БОНДЫГ АВАХ СОНИРХОЛ ИХ БАЙНА

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Олон улсын валютын сангаас таван ч удаа аврал эрэн зээл тусламж авч байсан Монгол улс анх удаа 1,5 тэрбум ам.долларын бонд Засгийн газраасаа гарган арилжааллаа. Монголын эдийн засгийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний энэ мөнгийг АНУ-ын эдийн засагт шилжүүлэн үзвэл ганцхан хазалтаар 2,5 их наяд ам.доллар зулгааж байна гэсэн үг.  Энэ тухай 68 тэрбум ам.доллар эргэлдүүлдэг Лондон дахь “Ashmore Investment”-ийн судалгааны хэлтсийн дарга, басхүү Монголын бондыг худалдан авахаар төлөвлөж буй Жан Ден ярихдаа “Монгол улс дэлхийн хөрөнгийн зах зээлд маш том алхам хийн орж ирлээ” гэж хэлж байна. Хөрөнгө оруулагчидтай энэ долоо хоногт уулзсан Монголын албаныхан хоёр хэсэг бүхий бондынхоо 80 гаруй хувийг аль хэдийнэ худалдчихаад байна. Таван жилийн хугацаатай 500 саяын бонд нь 4,125 хувиар арилжаалагдаж буй бол 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бонд 5,125 хувиар худалдаалагдаж байгаа гэж ойрын эх сурвалж нь өгүүлж байна.  Хөрөнгө оруулагчид Монголын тухай зарим нэг таагүй үзүүлэлт, тухайлбал гадаад валютын нөөц багасч буй, инфляц нь хоёр оронтой тоонд хүрсэн, хөрөнгийн зах зээл нь энэ жил 30 хувиар унасан гэдэг сөрөг үзүүлэлтийг ч үл тоон бондыг нь худалдан авч байна. Ийнхүү Монголын бонд эрэлт ихтэй байгаа нь дэлхийн зах зээл дэх бонд худалдан авагчид өндөр ашиг амлаж буй хөрөнгө оруулалтын саналаар цангаж буйг харуулж байгаа юм. Үүнээс гадна ерөнхийдөө Монголын өрийг худалдан авах сонирхол хөрөнгө оруулагчдын дунд хүчтэй байгаа нь өнгөрсөн гуравдугаар сарт тус улсын төрийн өмчит Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гарган худалдаалах үед харагдсан билээ.  
Монгол Улс бондоос босгосон мөнгөөрөө зам, цахилгаан, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбартаа хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

"The Wall Street Journal"-аас хэсэглэн орчуулав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан