Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь зарна

Ирэх сарын 1-нээс эхлэн сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч магадгүй бололтой. Учир нь, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  “Номин”, “Миний дэлгүүр”, “Сансар” зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой нэгэн шийдвэр гаргаад байна. Сүлжээ дэлгүүрүүд худалдаалж буй бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгээс нэг хувийг үйлдвэрлэгч, импортлогчдоос нь авахын зэрэгцээ тэр үнэ дээрээ өөрсдөө үнэ нэмж, жижиглэнгийн үнээ тогтоодог байжээ.  Ингэж олон шат дамжлагаар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх нэг шалтгаан болж, хэрэглэгчдэд өндөр үнээр хүрч байгаа тул ирэх сарын 1-нээс эхлэн сүлжээ дэлгүүрт үнэ нэмж зохиодог байдлыг халжээ. Энэ нь тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэ дээр сүлжээ дэлгүүр өөрсдөө үнэ нэмэхгүй гэсэн үг юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан