Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос монголын хил дээр түр боомт нээхээр судалж байна

Орос-Монголын хил дээр түр ажиллагаатай боомт нээх боломжийг хоёр талаас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 15, 16-ны өдөр газар дээр нь судалж үзжээ. Энэ удаа автомашин орж гарах хоёр ч боомт нээхээр судалж байгаагийн нэгийг оросын Айнек гол буюу монголын Бага Илэнх гол орчмоор, нөгөөг нь оросын Желтура  буюу монголын Зэлтэр хавиар нээхээр тооцож байгаа юм байна. Ийм боомт нээхэд хамгийн гол нь хилийн байгууламж, хоёр талаас ийшээ очих зам харилцаа чухал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон байна. Айнек гол-Бага Илэнх голын боомтын хувьд эхний ээлжинд оросын Закаменскийн мах боловсруулах үйлдвэрт монголын талаас мал мах нийлүүлэх зориулалтаар наймдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын эх хүртэл ажиллах юм. Тэгэхээр энд хилийн шалган нэвтрүүлэх албнаас гадна мал эмнэлэг эрүүл ахуй, хяналтын албад ажиллах шаардлагатай, энэ хэрээрээ лаборатор, барилга байгууламж хэрэгтэй болно гэдгийг оросын тал анхааралдаа авлаа.
Үүнээс гадна Айнек голын энэ боомт нь Байгаль нуур, Хөвсгөл далайн хоорондох аялал жуулчлалын шинэ маршрут бий болгоход сайнаар нөлөөлнө. Монголын талын мэдээлж байгаагаар бол Закаменскийн район, Булган аймгийн нутгаар орос, монголын, бүр гурав дахь орны жуулчид явж загас ан агнах их боломжтой юм байна. Энэ боомтын чиглэлд Хөвсгөл нуураар дамжуулан Монголын талаас 2013-2014 онд төвөөс очих зам тавихаар төлөвлөжээ.
Харин Зэлтэрийн боомтын хувьд Улаан-Овоогийн коксжих нүүрсийг оросын талд гаргах боломж бүрдүүлнэ. Одоо бол Оросын тал Желтур боомтын барилга байгууламжийг тохижуулан тоноглох ажлыг эхлүүлсэн байна. Харин Монголын талаас авто зам тавих шаардлагатай гэсэн байна.  Хоёр тал эдгээр боомтыг нээх нь зүйтэй гэж харилцан тохирвол тал талдаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгаж ажилд оруулах боломжтой гэжээ. 

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан