Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Отгонбаяр: “Багануур” ХК-ийн 25 хувийг хувьчлах тухай яригдаж байгаа

Засгийн газрын шийдвэрээр “Багануур” компанийн захирал Д. Дамбапэлжээг ажлаас нь чөлөөлж түүний оронд М.Отгонбаярыг томилоод байгаа билээ. Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа “Багануур” компанийн захирал М.Отгонбаяраас цөөн асуултад хариу авлаа.

-Шинэ ажил хүлээж аваад удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу. Энэ уурхайд дутагдалтай болоод давуу тал нь юу байна вэ?
-Би энэ ажлыг хүлээж аваад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд уурхайн ажилтай танилцлаа. Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед уурхайн ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна гэдгээ юуны өмнөх хэлье. Энэ жил манай Багануурын уурхай 3.8 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ хийсэн. Үүнээс цахилгаан станциудад 3.5 сая тонн, хотын гэр хорооллын иргэдэд 360 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон. Нүүрс нийлүүлэх ажлаа зохих хуваарийн дагуу нийлүүлнэ. Манай уурхайд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь хөрс хуулах ажил. Маш их хоцорсон байдалтай байна. 12 сая 500 мянган шоо.метр хөрс хуулах ажлаар хоцорч байна. Тиймээс бид үүнийг нөхөхийн тулд маш шуурхай ажиллаж, техник технологио нэмэх шаардлагатай болчихоод явж байна.
-Хөрс хуулах ажил юунаас үүдэлтэйгээр хоцров. Хоцорсон ажлаа нөхөх боломж байна уу?
-Багануурын уурхайд 15-31 жил ажилласан техникүүд байна. Энэ техникүүд нь үйлдвэрийн жигд ажиллагааг бүрэн хангаж чадахгүй, доголдож байна. Техник технологийн хувьд ийм хүнд байдалд орсон болохоор хөрс хуулах ажил хоцорсон гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Багануурын уурхайг маш их алдагдалтай ажилласан гэж ярьж байна. Яагаад ийм их алдагдалтай ажиллав. Багануурын уурхай борлуулалт хийж байгаагийн хэрээр алдагдлаа нөхөх боломжгүй хэрэг үү?
-Иргэд Багануурын уурхайг маш их өр авлагатай гэж ярьж байна билээ. Энэ үнэн. Өнөөдрийн байдлаар 90 орчим тэрбум төгрөгийн өртэй байгаа. Энэ өр яагаад үүссэн бэ гэхээр эрчим хүчний үнийг зориудаар тогтмол барьснаас үүдэн нүүрсний үнэ цахилгааны үнээс хараат болсон. Ингэхээр нүүрсний үнэ ч нэмэгдэхгүй. Үүнээс үүдэн алдагдал үүссэн. Тиймээс Засгийн газраас эрчим хүчний үнийг өсгөх эсвэл уурхайд татаас өгөхгүй бол энэ уурхай хүнд байна. Ашиглалтад ороод 35 жил болоход ашигтай ажилласан жил байсныг би харсангүй. Тиймээс уурхайд техник, технологийн шинэчлэлт хийх, уурхайг дээш нь татах бодлого гаргах хэмжээнд хүрсэн байна.
-Багануурын уурхайн 25 хувийг хөрөнгийн зах зээлд арилжих тухай асуудал яригдаж байгаа. Энэ тал дээр шинэ удирдлагын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийдөө Багануурын уурхайн 75 хувь төрийн мэдэлд 25 хувь нь хувьчлагдсан байна. Хувьчлагдсан 25 хувийн 21 нь Америкийн сан эзэмшдэг юм билээ. Дөрвөн хувь нь хөрөнгийн бирж дээр явж байгаа. Үүн дээр нэмж 25 хувийг хувьчлах талаар ярьж байна. Мэдээж уурхайг үр ашигтай ажиллуулахын тулд улсын төсөвт мөнгө суулгах эсвэл бирж дээр хувьцаа гаргах. Ийм л хоёр замаар энэ уурхайн хувь заяаг шийдвэрлэнэ.
-Багануурын уурхайг түшиглэж V цахилгаан станц барина гэж байна. Тэгэхээр энэ уурхайн хүчин чадалд ийм боломж бий юү?
-12 сая 500 мянган шоо.метр хөрс хуулах ажил алдчихсан явж байхад үүнийгээ нөхөөд цахилгааны шинэ эх үүсвэрийн түүхий эдийг бэлтгэнэ гэдэг их том ажил. Одоогийнхоо байгаа хүчин чадлыг 2-3 дахин нэмэх шаардлагатай болж байгаа юм.


Г.Даваа

0 Сэтгэгдэл
Зөв л байна. Зоригтойл ажиллаарай. Нэлээд идээ бээртэй газар байхаа
shahaanii businesee bolichih tegvel uurhai dor n bosood irne novshnuudaa
ajlaa meddeg hun bololtoi, uurhain aldagdliig bagasgaj zov zohistoi ajillaasai
zuw zuw
Хамгийн их уншсан