Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригт дахин хоёр жил итгэл хүлээлгэнэ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48 дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газраас санал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатарын оронд Д.Даваасамбууг, ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энхийн оронд Б.Намхайнямбуу нарыг томилсон байна. Шинээр томилогдсон захирлуудтай гэрээ байгуулж ажиллахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригт үүрэг болгосон байна. Харин Ерөнхий захирал Ч.Ганзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ч.Ганзоригийн хувьд МАН-ын угшилтай учир түүний оронд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг томилно гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Шинэчлэлийн Засгийн газар түүнд дахин хоёр жил итгэл хүлээлгэж буй бололтой.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Элбэгдорж ерөнхийлөгчийн гавьяат захирал өнгөтэй одтой байна шүү
Хамгийн их уншсан