Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИК компанид хариуцлага тооцно

“НИК” ХХК өнгөрсөн долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн яаравчлан мэдээлэл хийж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргажээ. Үүнд, Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг ШӨХТГ-ын дарга О.Магнайд даалгав. Зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлаж, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасан байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодруулж, цаашид хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ.

0 Сэтгэгдэл
наадуулдаа сайн хариуцлага тооцоод өгөөрэй
Хамгийн их уншсан