Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СТАТИСТИКИЙН САЙН БА СААР МЭДЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн аравдугаар сард улирлын чанартайгаар нийгэм, эдийн засагт багагүй өсөлт, бууралт ажиглагдлаа хэмээн онцоллоо. Учир нь, хүйтний эрч наашлахад улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс механикаар ажилгүйдлийг өсгөж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд ч гэсэн өөрчлөлт ордог байна.

Хэрэглээний үнийн индекс  4,6 хувиар өсөв


Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) өнгөрсөн сард өмнөх сарынхаас зургаан хувь, оны эхнээс 12.9 хувиар өссөн гэнэ.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас ийнхүү өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлш­ний бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувиар өссөн нь голлон нө­лөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, аравдугаар сард зарим бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ордог өвлийн эхэн сар гэнэ.

Ажилгүйдлийн төвшин механикаар өсчээ

Түүнчлэн энэ сард улирлын чанартай гэгдэх зам, барилгын салбарт ажиллагсад ээлжийн амралтаа эдэлдэг. Энэ нь ме­ханикаар ажилгүйдлийн төв­шинг өсгөдөг аж. Энэ талаар ҮСХ-ны Хүн ам, нийгмийн ста­­тистикийн газрын дарга Д.Оюунчимэг “Аравдугаар сард нийгэм, эдийн засагт их өөрч­лөлт гардаг. Түүний нэг нь ажилтай мөртлөө улирлын чанартайгаар өвөл амардаг ээлжийн ажилтай хүмүүс байдаг.
Энэ нь, механикаар ажил­гүйдлийн төвшинг өсгө­дөг” гэв. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст  40.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өссөн гэнэ.
         
Чанаргүй зээл багасав

Зах зээлд аравдугаар са­рын эцсийн байдлаар мөнгө­ний нийлүүлэлт 7132.6 тэрбум төгрөг  байжээ. Өмнөх сарын­хаас 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар өсч. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өн­гөрсөн сарын эцэст 717.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.8 хувиар буурсан гэнэ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл сарын эцэст 6855.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.2 хувиар буурсан гэнэ.  Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 306.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.03 хувиар буурсан байна.

Импорт нэмэгдэж эхэлжээ

Манай улс энэ оны эхний 10 сард дэлхийн 135 оронтой худалдаа хийж, гадаад худал­даа­­­ны нийт бараа эргэлт 9404.0 сая ам.долларт хүрчээ.  Үүнээс экспорт 3664.7 сая, им­порт 5739.3 сая ам.долларт хүр­сэн гэнэ. Харин гадаад ху­дал­дааны тэнцэл  эхний 10 сард 2074.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар өссөн гэнэ. Учир нь, импортын өм­нөх оны мөн үеийнхээс өс­сөн өсөлт нь экспортынхоос 9.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн аж. Экспортын 98.2 ху­вийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт ме­талл,  түүхий болон боловс­руул­сан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэх­­­мэл бүтээгдэхүүн эзэлсэн. 


Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байна

Аж үйлдвэрийн салбарын хувьд “одтой” байсан гэж хэлж болохоор байна. Нийт үйлдвэрлэлийг нь 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 10 сард 1776.3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 104.8 тэрбум төг буюу 6.3 хувиар өссөн үг гэнэ. Сүүлийн үед төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, үйлд­вэр­лэгч байя гэсэн бодлого баримталж буй нь ийнхүү хэрэгжиж буйн илрэл гэнэ. Энэхүү өсөлтийг нь 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэ­сийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-47.9 хувийг эзэлж байгаа аж.Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7 хувиас 4.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн хэмээн тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.

Тээврийн салбарынхны орлого өсч эхлэв

Эдийн засгийн өсөлтийг тээврийн байгууллагын орло­гоор үзэж болно хэмээн эдийн засагчид ярьдаг. Тэгвэл өнгөрсөн сард төмөр замын ачаа тээвэрлэлт ч өсч эхэлсэн гэнэ. Төмөр замын тээврээр энэ оны эхний 10 сард 16894.3 мянган тн ачаа тээж, давхардсан тоогоор 3365 мянган зорчигч зорчжээ. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 11.2 хувь, зорчигчдын тоо 4.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого эхний 10 сард 347.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар өссөн гэнэ. Агаарын тээврийнхний хувьд ч мөн ялгаагүй тээсэн ачаа, зорчигчийнх нь тоо өсчээ. Тус салбарынхны орлого 162.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.6 хувиар нэмэгдсэн гэнэ. Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг энэ бүхнийг дүгнэн  аж үйлдвэрийн салбар болон зах зээлд эерэг үзүүлэлт авчирсан сар боллоо гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан