Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны жижиглэнгийн үнэ өсөхгүй

Бензин шатахууны хомсдол, хязгаарлалттай холбоотой асуудлаар Уул уурхайн яамнаас мэдээлэл хийсэн юм. Импортлогч компаниудын зүгээс хилийн чанадад нефтийн үнэ өссөн болохоор шатахууны үнийг 200-230 төгрөгөөр нэмнэ хэмээж, иргэдийн олонх нь хэрэглэдэг АИ92 бензин хязгаарлалтад ороод байсан юм. Тэгвэл үүнийг эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар тус яамнаас мэдээллэсэн. Тэдний хэлж байгаагаар Уул уурхайн яамнаас шатахуун импортлогчидтой гэрээ хийж, шатахууны үнэ хилийн чанадад нэмэгдсэн ч жижиглэнгийн үнийг огцом нэмж, иргэдийн амьдралд дарамт үзүүлэхгүй гэж гэрээндээ тусгажээ. Мөн нөөц байхгүй гэдэг нэрийдлээр хязгаарлаж, картанд шилжүүлэхгүй гэдгээ ч гэрээний дагуу тохиролцсон байна. Мөн Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлэх “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг яаравчлахаар болжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчдод 120 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлэх юм. Энэ мөнгө нь ОХУ нефтийнхээ үнийг нэмсэн ч манай улсад жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй байхын эсрэг арга хэмжээ юм гэдгийг салбарын яамныхан тайлбарлав.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан