Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петровис” компанид хариуцлага тооцох үндэслэлтэй гэнэ

Орон даяар АИ92 түлш эрэлттэй байна. Учир нь, шатахуун импортлогч компаниуд иргэдэд бэлэн мөнгөөр АИ92 түлшийг олгохгүй байгаа юм. Ийм байдал нийслэлээс гадна, Дархан-Уул, Орхон аймагт ч үүсээд байгаа гэнэ. Харин энэ байдлыг дотоодын томоохон нийлүүлэгч компанийн нэг болох “Петровис” компанийг голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй хэмээн иргэд болоод мэргэжилтнүүд ч хардаж байгаа юм байна. Учир нь шатахуун импортлогчид 25 хоногийн нөөцтэйг урьдчилан мэдэгдэх ёстойгоос гадна үлдэж байгаа хугацаандаа картаар олгох журамтай байдаг байна. Гэтэл хэд хоногийн нөөцтэй байгаагааа ч мэдэгдэлгүй өчигдөр өглөө гэнэт картанд шилжүүлэх болсон нь ийнхүү хар үүсгээд байгаа гэнэ. Хэрэв энэ журмыг зөрчсөн нь тогтоогдвол тус компанид хариуцлага хүлээлгэх боломжтой тухай алббаны эх сурвалж өгүүллээ. Сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө “М Ойл” компани шатахууны үнэд өөрчлөлт оруулахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан