Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОССК-д орон сууцжуулах эрхийг нь олговол...

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр цаашдаа хэрэгжих үү, үгүй юу хэмээн иргэд эргэлзэн хүлээлт үүсэв. Иймээс шинэ Засгийн газар орон сууцны тал дээр ямар бодлого барих гэж буйгаа ойрын хугацаанд тодорхойлох хэрэгтэй болох нь. Хэрэв засгаас иргэдээ ингэж орон сууцжуулна эсвэл гэр хорооллыг дэд бүтцэд ингэж хамруулна гээд журмаа гаргачихвал иргэд өөр өөрсөддөө тохирсон нөхцөлийг сонгож авахаар яаран сууна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Төрийн банкийг сонгосон.
Иймдээ ч тус банкныхан ганц гэдэг утгаараа хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл үүсгэх болжээ. Иймд цаашдаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ОССК-д  хэрэгжүүлэх эрхийг нь олговол яасан юм бэ. Магадгүй, Төрийн банкаар дамжуулалгүй тус корпорацаар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр олон хүн байрандаа ороод хахир өвлийг халуун дулаан угтах байсан биз ээ. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж хөтөлбөр хэрэгжиж эхэллээ л гэхэд орон сууцтай болохыг хүссэн иргэд хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаа төлбөрт өгөөд өнөөдөр өвлийн хүйтэнд орох орон, оочих аягагүй л сандралдаж байна. Үүнийг Төрийн банкаар ороход л  мэднэ.  
Үнэндээ ОССК-ын тухайд өмнө нь  40 мянга, 4000 айлын орон сууц дэд хөтөлбөр хэрэгжүүлж байсан  туршлагатай.  Хөтөлбөрийг  дан ОССК хэрэгжүүлнэ гэвэл зээлийн эргэн төлөлт, найдваргүй зээл олноор гарах вий гэсэн болгоомжлол хамгийн түрүүнд гарч ирнэ. Тэгвэл ОССК-ын өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт  90 гаруй хувьтай байгаа гэдгийг тус газраас мэдээлж байсан. Ер нь, дэлхийн ихэнх орон ОССК байгуулан иргэдээ орон сууцжуулсан байдаг юм билээ. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн тухайд зээлд хамрагдахын тулд иргэн орон сууцаа сонгоод ОССК-д хандана. ОССК  зээл  олгох уу үгүй юу гэдгийг шийдээд орон сууцны төлбөрийг нь банк руу шилжүүлэх зарчмаар ажилласан. Энэ үед тус корпорац иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр буюу долоо хоногт л шийдээд өгч байна хэмээн ам сайтай байсан.
Нөгөөтэйгүүр, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд нэг, хоёр өрөө байрны эрэлт ихэсч, орон сууцны үнэ тэнгэрт хадсан билээ. Харин энэ оны гуравдугаар улирлаас хөтөлбөр зогсох нь гэсэн “шум” явснаар  үнэ нь тогтворжиж буй. Тиймээс хөтөлбөрт хамрагдах барилгын компаниудад ам.метрийн үнийг нэг сая 300 мянган төгрөгт барих шаардлага тавъя. ОССК-ын мэргэжилтнүүд ч орон сууцны ам.метр 850 мянган төгрөгт багтахаар байгаа хэмээн мэдээлсэн. Тиймдээ ч тус корпорацын барьж буй Буянт-Ухаа хорооллын ам.метрийн үнэ бэлээхэн хэлээд өгнө.
ОССК зургаан сарын дотор 80 тэрбум төгрөгөөр  2500 гаруй төрийн албан хаагчийг орон сууцтай болгосон байдаг. Харин Хөгжлийн банкнаас иргэдийг орон сууцжуулахад одоогоор 40 тэрбум төгрөгийг Төрийн банкинд  олгоод байгаа бөгөөд 500 иргэнийг орон сууцтай болгосон хэмээн хэдхэн долоо хоногийн өмнө мэдээлж байсан.
Харин өнгөрсөн долоо хоногт 850 гаруй зээлийг шийдсэн хэмээн мэдээлж байх юм.  Үүнийг ОССК-ын төрийн албан хаагчдад олгосон зээлтэй харьцуулбал “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжсэн. Ингээд бодохоор энэ зургаан сарын хугацаанд  наанадаж 1000 иргэнийг орон сууцтай болгох байсан.  Уг нь, бага хүүтэй урт хугацаатай зээл учир яаравчлан шийдэхгүй хэмээсэн. Гэтэл хэдхэн долоо хоногийн хооронд 350 гаруй зээлийг шийдсэн гэх юм. Өмнө нь, энэ эрчээрээ ажиллаж байсан бол ч..
Ямар ч гэсэн энэ богино хугацаанд зээлд хамрагдсан иргэд ”азтай”  л юм.  Бодит байдал  дээр тус банкны мэдээлж байгаа шиг 850 гаруй иргэн орон сууцтай болсон гэж үү. Банкны зүгээс зээл олгохгүй  буйгаа санхүүжилт байхгүй хэмээн ам тагладаг ч аль хэдийнэ 40 тэрбум төгрөг тэдний дансанд шилжсэн. Тиймээс санхүүжилт байхгүй гэж хэлэх эрхгүй мэт...

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
энэ засгийн газрын анхаарал тавьж мөнгө тарааж чадахгүй байгаа ажлуудын нэг нь орон сууцны санхүүжилт байх шиг байнаа Энэн дээр еранхий сайд өөрөө муу анхаарч байх шиг байна ЭНЭ тодорхойгүй байдлаас чинь болж буруу гарууд амжуулж олон хүн хохирч байгаа юм шиг байна даа
Хамгийн их уншсан