Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн хурдаараа Монгол 59-д жагсч байна


Дубайд байдаг олон улсын судалгааны нөлөө бүхий LegatumInstitute төвөөс улс орнуудын хөгжлийн талаар хийсэн судалгаагаар 142 орноос Монгол 59 дүгээр байрт орсон байна. Манай өмнөд хөрш Хятад 55 дугаарт орсон бол  Орос 64 дүгээр байрт оржээ. Хөгжлийн индексийг LegatumInstitute төв жил бүр эдийн засгийн хүчин чадал, ажил хэрэгч уур амьсгал, удирдлагын үр ашиг чадавхи, боловсролын тогтолцоо, эрүүлийг хамгаалахын түвшин, аюулгүй байдал болон хууль дээдлэх зарчим, хүний хувийн эрх чөлөө болон нийгмийн капитал гэсэн найман үзүүлэлтээр гаргадаг байна.
Энэ жилийн дүнгээр Норвеги нэгдүгээр орсон бол удаах  байруудыг скандинавын орнууд эзэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан