Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаалаг бус үнэмлэхээ солихсон

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын бүртгэлийн ерөнхий газраар очиж, орон нутгийн цахим үнэмлэхний олголттой холбоотой асуудлыг тод­руулсон. УБЕГ-ын Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг “Өнөөдрийн байд­лаар сонгуулийн насны нийт иргэдийн 97 хувь буюу нэг сая 996 мянган орчим иргэний цахим үнэмлэх хэвлэгдснээс 85 хувь нь тараагдсан. Сонгуулийн өмнө цахим үнэмлэх тараах ажлыг бүрэн хийж дуусгана” хэмээн Ерөнхий сайдад ярьж байх юм. Үнэнийг хэлэхэд, энэ тоо хэр бодитой бол. Яагаад гэдгийг учирлая. Миний хувьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 70 дугаар байрны оршин суугч. Сонгуулийн дараа цахим үнэмлэх хэвлэгдсэн тул хороон дээрээс авна уу гэсэн зарын дагуу очлоо. Гэтэл хорооны ажилтан 30-40 цахим үнэмлэх гарсан. Шүүгээд алга байна. Ингээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл хорооноосоо үе, үе цахим үнэмлэхээ асуусаар л. Өнгөрсөн долоо хоногт очиход сонгуулиас өмнө амжиж ирэх байлгүй гэх юм. Манай ам бүлийн тоо дөрөв. Байрны нийт айл өрхийн тоо 174. Нэг айлд дунджаар 3-4 хүнтэй гэж тооцоход 500,600 хол давсан цахим үнэмлэх баймаар. Шилжүүлгээ хийлгэж амжаагүй, байр түрээсэлдэг гээд айл өрхийг хасаад дор хаяж л 300, 400 цахим үнэмлэх хэвлэгдсэн баймаар. Манай байрны оршин суугчдын ихэнх нь шилжүүлэг хийлгэсэн болохоор хэвлэгдээгүй юм шиг тайлбарыг хорооны ажилтан хэлсэн. Юутай ч Д.Энхцэцэг даргын хэлээд байгаа тооноос харахаар цахим үнэмлэх нь хэвлэгдээгүй үлдсэн гурван хувьд нь манай байрны оршин суугчид орсон бололтой. Гэтэл бас энд тэнд цахим үнэмлэхээ аваагүй хүмүүс зөндөө байх юм. Цахим үнэмлэх олгох ажил удаашралтай байгаатай холбогдуулан байгууллагууд дор бүрнээ санаачилга гаргаж байгаа юм байх.
Тухайлбал,  “Скайтел” компаниар утасны дугаар суулгуулгах гээд одоогийн ашиглаж буй иргэний үнэмлэхээ өгтөл үйлчилгээний ажилтан нь “Уучлаарай. Манай компани үйлчилгээндээ зөвхөн цахим үнэмлэх ашиглаж байгаа. Та цахим үнэмлэхээ авчраад дугаараа холбуулна уу” гээд их эелдэгхэн зөвлөв. Хэвлэгдээгүй гээд учраа хэлэхэд татгалзах нь тэр. Гэтэл дор хаяж над шиг хуучин иргэний үнэмлэхтэй эсвэл жолооны үнэмлэх барьчихсан нөхдүүд ийн ажлаа бүтээж чадсангүй. Бүр Хан-Уул дүүргийн “Тайгам Алтай” компанийн шинээр ашиглалтад орсон байрны ордер сонгуулийн дараа гарна гээд шилжүүлэг хийсэн ч өнөөг хүртэл оршин суугчдынх нь цахим үнэмлэх хэвлэгдээгүй. Энэ миний буруу биш гээд л үйлчилгээний ажилтантай баахан зарга үүсгэх нь тэр. Шилжүүлэг хийлгэсэн нөхдүүдийн цахим үнэмлэх хэвлэгдээгүй тохиолдол хаа сайгүй л байгаа бололтой. Энэ мэтчилэн цахим үнэмлэх тойрсон хуудуутай асуудал олон байна.
 Иргэдийн хөлд байнгын дарагдаж байдаг газруудын нэг бол Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төв байдаг. Ял шийтгэл авч байсан эсэх, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх цаг­даагийн байгууллагын тодор­хой­лолт байнга л нэхэгд­дэг болохоор арга­гүй л байх. Гэтэл энэхүү тодор­хой­лол­тыг ЦЕГ-ын зүүн талд олгодог байсан бол өдгөө бууриа сэлгэж Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тийшээ явах болсон юм байх. Үнэнийг хэлэхэд нэг өдөр заалгаж очоод энэ газрыг нь хайгаад олоогүй. Хорооны болон цагдаагийн тодорхойлолт, гэр  бүлийн лавлагаа гээд албан бичгүүдийг авах гэж дугаарладаг, ажлаа бардаг баймааргүй л байна. Өнөөх айхтар багтаамж ихтэй чипэнд нь суулгаж болдоггүй л юм байх даа. УБЕГ-ын дарга Д.Энхцэцэгээс энэ мэт асуух зүйл олон байгаа тул ярилцлага авах гэсэн боловч хэдэн өдөр хойш нь тавилаа. Тэгсэн атлаа телевиз болгонд уригдаж  цахим үнэмлэхний бүх зүйл “ок” гээд л яриад байх юм. Орон нутгийн сонгуулийг заавал цахим үнэмлэхээр өгнө гээд байгаа. Манай гэр бүлийн гишүүд юутай ч сонгууль өгөхгүй л юм байна. Сонгууль ч яахав ухаалаг бус үнэмлэхээ сольчих юмсан даа.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
BGD-iin 1-r khoroon deerees unemlehee avah geed ochtol taniih hevlegdeegui bna X15-nd irne uu gej bna, 15-nd ochtol 25-nd irne uu geh yum,yu ve tsahim unemlehgui bolhoor haana ch uilchlehgui bna geed gomdollohoor neg jijighen shar huuhen aihtar ih zantai aashlah yum,ene horoonii ajiltanuud turiin uilchilgeenii ajiltan geheesee iluu uursdiiguu aimaar tom ulsuud geed bodchihson,uneheer es surtahuunii dogoldoltoi humuus yumaa, minii unemleh odoo hurtel garaagui, hezee garahiig ni BGD 1-r horoonii hariiutsan ajiltan ni ch medehgui l bna, bi Mongol ulsiin irgen bish bolson bololtoi
Хамгийн их уншсан