“Facebook”
компанийн орлого энэ оны гуравдугаар улиралд 32 хувиар өсч 1,26 тэрбум
ам.долларт хүрчээ. Ийнхүү тэдний орлого нэмэгдсэн нь гар утсаараа
“Facebook”-т холбогдох хүмүүсийн тоо тасралтгүй өсч байгаатай холбоотой.
Энэхүү орлогоос жинхэнэ ашиг нь 311 сая ам.доллар бөгөөд энэ нь хувьцаа
тутамд 12 цент ноогдоно гэсэн үг. “Facebook”-ийн орлогын 36 хувийг зар
сурталчилгаа бүрдүүлж байгаа аж. Харин зар сурталчилгааны орлогын 14
хувь нь гар утаснаасаа “facebook”-т холбогдсон хэрэглэгчдээс орж ирж
байна.
Энэ бол “Facebook” компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа
гаргаж эхэлснээс хойш нийтэд зарлаж буй хоёр дахь санхүүгийн мэдээлэл
юм.
“Facebook”-ийн орлого өссөн ч 59 сая ам.долларын алдагдал
хүлээсэн байна. Энэ нь хувьцаа тутамд хоёр центийн алдагдал хүлээж
байгаа гэсэн үг юм. Жилийн өмнө тус компанийн орлого 227 сая ам.доллар
байхад энэ тоо хувьцаа тутамд 10 цент байсан юм.