Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банк хоёр тонн гаруй алт худалдан аваад байна

Алтны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой. Энэ оны эхний  есөн сарын байдлаар Монголбанк 2330 кг алт худалдан авсан тоо гарлаа.  Он дуустал энэ тоо нэмэгдэх нь тодорхой. Долоо, наймдугаар сард хамгийн их алт худалдан авчээ.  Тухайлбал, долдугаар сард гэхэд 547.5 кг алт авсан байна. Тус банк өнгөрсөн онд хоёр тонн алт худалдан авч байсан. Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн баасан гаригийн ханшаар нэг унци алт 1737 ам.долларын үнэтэй байгаа. Харин Монголбанкны авах ханшийн хувьд нэг трой унци буюу 31.1 гр нь 77408  төгрөг байгаа юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан