Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө идэхгүйгээр зам тавьж болдгийг харуулсан гүүр


Зам тавина гэдэг монголчуудын хувьд төрийн мөнгөнөөс яаж ахиухан идэж болох вэ гэсэн уралдаан явж байгаа өнөө үед “Нарны гүүр” гэдэг гайхамшигт байгууламж бидэнд “Олон түмний тусын тулд ямар нэг замыг яаж чанартай сайн хийж болдгийг” жинхэнэ ёсоор нь харууллаа. Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбосон энэхүү гүүрэн гарцын төслийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж  3,7 тэрбум иений өртгөөр барьсан. Хамгийн гол нь барилгын ажлыг  Японы “Жи Эф И инженеринг”, зөвлөхөөр “ Си Ти Ай инженеринг” компани ажилласан нь манай замынханд өргөн, зузаанаас нь идэж, ирэх жил дахин засч ахиад мөнгө идэх боломж олгосонгүй.  Япон улсын дэвшилтэт технологиор баригдсан ган гүүрийн урт 262 метр, хойд урд дөхөх замууд 353 метр , нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй. Мөн явган хүний зам, борооны ус зайлуулах  байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан