Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГУРИЛЫН ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ

Ойрын жилүүдэд гурилын үнэ нэмэгдэнэ гэж айх зүйлгүй боллоо. Өнөөдөр зах зээлд нэгдүгээр гурил кг нь 550 төгрөгөөр зарагдаж байгаа. Харин энэ үнийг цаашид өсгөхгүй байхаар  ҮХААЯ, Монголын тариаланчдын холбоо, гурил үйлдвэрлэгчид хамтаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр гурил хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг хамтран зохион байгуулж улмаар гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг цаашдаа тогтвортой байлгах болов. Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бид өмнө нь тээвэрлэлт, хадгалалт гээд дамжлагаар явж байсан гэлээ.
Мөн энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэнээр гурилыг үнийг тогтвортой барих боломжтой боллоо. Тариаланчдын зүгээс тонн буудайг 350 мянган төгрөг байлгах хүсэлт гаргасан. Засгийн газраас урамшууллын мөнгийг 100 мянган төгрөг, гурил үйлдвэрлэгчид 280 мянган төгрөг тогтоосноор асуудал шийдэгдлээ. Манай холбоонд 40 гаруй гурилын үйлдвэр бий. Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө үтрэм дээр байгаа тариаг үйлдвэрүүд хурдан татаж тариаланчдыг хүнд ачаанаас салгах хэрэгтэй” гэв. Тариаланчдын стандартад тэнцээгүй буудайг гурилын үйлдвэрүүд дэмжлэг үзүүлж тэжээлийн үйлдвэр байгуулаач. Алийн болгон баруун аймаг руу өвс тээвэрлэх юм. Багсармал, хүчит, хорголжин тэжээл хийвэл чанар сайтай, овор багатай шүү дээ гэдгийг нэмж хэлсэн юм.  

Ц.БААТАРСАЙХАН: 75 МЯНГАН ТОНН БУУДАЙ ҮЙЛДВЭРЛЭХ БАЙХ

Гурилын үйлдвэрүүдийг төлөөлж ирсэн ”Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай үйлдвэр энэ жил хэчнээн тонн улаан буудай худалдан авах вэ?
-100 гаруй мянган тонн буудай авах болов уу.
-Тариаланчдаас аваад эхэлчихсэн үү. Үйлдвэрийн хувьд буудай хадгалах сав багтаамжийн хувьд хэр бол?
-Эхэлчихсэн. Өнөөдрийн байдлаар 15 орчим мянган тонн буудай аваад байна. Манай гол үйлдвэр бол Дарханд байрладаг. Дарханд улсын нөөцийн элеваторууд хангалттай бий шүү дээ. Манайх үйлдвэртээ 20 мянган орчим буудай хадгалах савтай.
-Буудайны цавуулаг муу­тай, чийгшил өндөртэй бай­гааг тариаланчид бо­лон холбогдох газрууд хэлж байна. Гурил үйлд­вэр­лэгчдийн хувьд энэ хэр санаа зовоож байгаа асуудал бол?
-ТЭДС-ийн агуулахад өнгөрсөн оны 100 гаруй мянган тонн улаан буудай бий гэсэн. Үүнийг энэ жилийн буудайтай хольсноор цавуулгийн асуудлыг шийдэж болох байх. Холбогдох байгууллагуудаас ч ийм санал тавьсан.
-Улаан буудайгаа авах­даа нэлээд нарийн үзлэ­гээр оруулна биз. Чанарын тал дээр?
-Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэр­лэж байж хэрэглэгчдийн таашаалд нийцнэ шүү дээ. Тийм болохоор хог хаягдалгүй, чийгшил багатай гээд нарийн шалгаж үзэлгүй яахав.
-Энэ жил хэчнээн тонн гурил үйлдвэрлэх вэ?
-75 мянган орчим тонн гурил үйлдвэрлэх байх. ОХУ энэ жил өмнөх оноос хамаагүй бага буудай авч байгаа. Төр засгийн бодлогын хэмжээнд монгол руу гурил экспортлоно гэхгүй бол ОХУ-аас гурил орж ирэх бололцоогүй. Иймээс тариаланчид, гурилын үйлдвэрүүд хүчээ нэгтгэж дотоодын хэрэгцээгээ хангах ёстой.  Гурилын үнийг ч тогтвортой барихаар бүх асуудлыг шийдчихлээ шүү дээ.
-Стандартад тохирох­гүй болон цасанд хайрагд­сан, нойтон буудайг тэ­жээл болгох талаар Тариа­ланчдын холбооноос хү­сэлт гаргаж байна. Үүнийг зохицуулах боломж гури­лын үйлдвэрүүдэд бий юу?
-Чанарын шаардлага хангахгүй буудай бага гарах байх аа. Манай үйлдвэрийн хувьд гэхэд тэжээл хийх боломж байхгүй. Бусад үйлдвэрүүдэд байгаа байх.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан